.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

МАК авиашн

Нисэх газар тухай

“Монголын Алт” /МАК/ ХХК-ийн Нисэх газар нь 2007 оны 6 дугаар сарын 22-нд байгуулагдсан. Монгол Улсын газар зүй, цаг агаарын онцлогт тохирсон, орчин үеийн найдвартай тоног төхөөрөмж, навигацийн хэрэгслээр тоноглогдсон Ми-8АМТ VIP, Ми-8АМТ, Ми-8Т маягийн нисдэг тэргүүдээр зорчигч, ачаа тээвэрлэлт, аялал жуулчлал, түргэн тусламж, геологи уул уурхай, дүүжин тээвэр болон онцгой, тусгай үүргийн нислэгүүдийг гүйцэтгэдэг. Бид орчин үеийн агаарын тээврийн шаардлага хангасан ангарын барилгыг барьж байгуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Үйлчлүүлэгчдийнхээ таатай аялах нөхцлийг бүрдүүлэх, ачаа тээвэрлэхдээ нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан агаарын тээврийн үйлчилгээг хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд бидэнтэй харилцан ашигтай хамтран ажиллахыг сонирхож буй Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Нисдэг тэрэгнүүдийн ерөнхий танилцуулга

Бидний ашиглаж байгаа Ми-8АМТ /Ми-171/ маягийн нисдэг тэрэг нь ОХУ-ын Улаан-Үүд хотын нисэхийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Ми-8 нисдэг тэрэгний сайжруулсан загвар бөгөөд энэ нь дэлхийн 30 гаруй оронд, Ми-8 нисдэг тэрэг нь дэлхийн 80 гаруй орон ашиглагдаж байна. Ми-8АМТ, Ми-8Т маягийн нисдэг тэргүүд нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөл, өндөр уулын бүсэд, өдөр, шөнийн цагт нисэхээр зориулагдсан, нисэх баг нь хоёр нисгэгч, нэг бортмеханикчаас бүрддэг. 1961 оноос хойш Ми-8 маягийн нисдэг тэрэг 12 мянга ширхэг үйлдвэрлэгдэж, нийт 100 сая гаруй цагийн нислэгийг гүйцэтгэжээ.

Мэргэжлийн бүрэлдэхүүний талаар

Манай компанийн Нисэх газрын нисэх, инженер техникийн бүрэлдэхүүнийг Иргэний нисэхийн салбарт 5-30 жил ажилласан туршлагатай, нисдэг тэргээр дагнан мэргэшсэн ажиллагсад бүрдүүлдэг. Бид нисэх бүрэлдэхүүнээ жил бүр ОХУ-ын Санкт-Петрбург хотын Нисэхийн сургалтын төвд, инженер техникийн бүрэлдэхүүнээ хоёр жил тутамд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүдийн хотуудын Сургалтын төвүүдэд мэргэжлийн давтан сургалтад хамруулан ажилладаг.

JU-6601 улсын бүртгэлийн дугаартай Ми-8АМТ маягийн нисдэг тэрэг:

Үйлдвэрлэгдсэн он : 2008 он
Хөөрөлтийн дээд жин : 13000 кг
Хөөрөлтийн хэвийн жин : 11100 кг
Түлшний савны багтаамж : 2,7 тн
Хөдөлгүүрийн хүчин чадал : 2 х 2200 м.х
Нислэгийн хурд /Монголын нөхцөлд/ : 180 км/ц – 200 км/ц
Нислэгийн алслалт : 600 км
Суудлын тоо : 18 энгийн

JU-6600 улсын бүртгэлийн дугаартай Ми-8АМТ /VIP/ маягийн нисдэг тэрэг:

Үйлдвэрлэгдсэн он : 2011 он
Хөөрөлтийн дээд жин : 13000 кг
Хөөрөлтийн хэвийн жин : 11100 кг
Түлшний савны багтаамж : 4,5 тн
Хөдөлгүүрийн хүчин чадал : 2 х 2200 м.х
Нислэгийн хурд /Монголын нөхцөлд/ : 180 км/ц – 200 км/ц
Нислэгийн алслалт : 1000 км
Суудлын тоо : 13 /5 бизнес ангилал, 8 энгийн/

Нэмэлт мэдээлэл: Зорчигч нислэгийн үед гадна орчныг камераар харах, кино, клип үзэх, зургаан төрлийн хөгжмөөс сонгож сонсох, халуун хоол идэж чанасан кофе уух, бүхээгийн гэрэл болон суудлыг өөрт тохиромжтой байдлаар тохируулах, хөлгийн үйлчлэгчийг товчлуур даран дуудах зэрэг боломжуудтай.

JU-6602 улсын бүртгэлийн дугаартай Ми-8Т маягийн нисдэг тэрэг:

Үйлдвэрлэгдсэн он : 1984 он
Хөөрөлтийн дээд жин : 12000 кг
Хөөрөлтийн хэвийн жин : 11100 кг
Түлшний савны багтаамж : 2,7 тн
Хөдөлгүүрийн хүчин чадал : 2 х 1500 м.х
Нислэгийн хурд /Монголын нөхцөлд/ : 180 км/ц – 200 км/ц
Нислэгийн алслалт : 600 км
Суудлын тоо : 16 энгийн