.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Адуунчулууны цахилгаан станц

Газарзүйн байршил: Дорнод аймаг, Баянтүмэн, Хэрлэн сум, УБ хотоос 650 км зайд байрладаг. ОХУ ба БНХАУ-ын хилд ойр, Транс-Сибирийн төмөр замтай холбогдсон. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан (640км), Хөөт-Бичигт (200 км), Хөөт-Нөмрөг (380 км) төмөр зам шинээр баригдана.

Түүхий эд, усан хангамж:

МАК-ийн өөрийн эзэмшлийн 467.4 сая тонны баталгаат нөөцтэй орд
Хүрэн нүүрсний илчлэг нь 2500 ккал/кг
Хэрлэн гол ба уурхайн шүүрлийн ус нь найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж байна.

Төслийн товч:

300 МВт (2 x 150 МВт )
Нүүрс хангамж: Жилд 2 сая тонн нүүрсийг МАК-ийн ил уурхайгаас нийлүүлнэ.
Хөргүүрийн технологи: Усны хэмнэлттэй агаарын хуурай хөргүүр.
Зуухны технологи: Эргэлдэх буцлах давхаргат зуух (CFB).
Ус хангамж: Уурхайн шүүрлийн хаягдал ус болон Хэрлэн голоос жилд 750,000 мянган шоо метр ус нийлүүлнэ ( Монголд ажиллаж байгаа ижил төстэй станцуудаас олон дахин бага).
Үнс хаягдал: ил уурхайн дүүргэлтэнд ашиглана (усны зарцуулалт бага, байгальд ээлтэй). Зарим хэсгийг барилгын материал үйлдвэрлэхэд ашиглана.

MAK-ийн төлөвлөж буй 300 МВт цахилгаан станц нь дараах хэрэглээг хангана:
Нүүрснээс бензин гаргах үйлдвэр, ил уурхай ба станцын дотоод хэрэглээнд 190-200 МВт, ирээдүйн химийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөтгөл хийхэд нэмэлт 100 МВт шаардлагатай болно.

Адуунчулууны цахилгаан станцы төсөл
(100+100+100) МВт
(CFB зуухr & Агаарын хөргөлт)

SUM
150 MBт

Нүүрснээс бензин гаргах үйлдвэрт

SUM
20 MBт

5.4 сая тонн хүчин чадалтай ил уурхайд

SUM
22 MBт

Цахилгаан станцын дотоод хэрэглээнд

Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд гаргасан төр засгийн шийдвэр, тогтоол:

300 МВт цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2012 оны 4 сард батлуулсан.
300 МВт цахилгаан станцын байгаль орчны үнэлгээ 2013 оны сард батлагдсан.
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 08 сард 132 тоот “Эрчим хүчний барилга байгууламж-300 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

Адуунчулууны нүүрсийг хатаах хагас үйлдвэрийн туршилтыг Австрали улсад 2008, 2010 онуудад хийсэн
Адуунчулууны нүүрсийг хийжүүлэх туршилтыг Германы Siemens FGT GmbH компанийн лабораторид 2006 ба 2012 онд давтан хийсэн.
Нарийвчилсан хайгуулын үед 10 000 гаруй дээжинд судалгаа хийсэн.
Шохойн чулуу, ус, элс, хайрга, дайрганы туршилт шинжилгээ хийсэн.
2014 оны 8 сарын 21-нд БНХАУ-ын Харбин Электрик Интернэшнл компанитай цахилгаан станцыг барьж байгуулах “Ерөнхий гэрээ” байгуулан ажлын цар хүрээг дэлгэрэнгүй тохиролцохоор ажиллаж байна.

Зураг төсөл ба технологийн хамтрагчид: