.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
АЖ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АНХНЫ КОМПАНИ БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ 2016 оны December дугаар сарын 14-нд нийтлэв.


“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК, БНХАУ-ЫН “HENG YUAN” (HY) КОМПАНИТАЙ ҮЙЛДВЭРИЙН ЗОРИУЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ БАРИЛГА УГСРАЛТЫН ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ 2016 ОНЫ 12-Р САРЫН 11-НД БОЛЛОО.

Өнөөдөр Монгол Улсад иргэний болон хөдөө аж ахуйн барилгын 1000 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төв зэрэг иргэний  зориулалттай барилга, байгууламжийг амжилттай барьж байгуулж байгаа билээ.

Социализмын үед баригдсан хөнгөн ба хүнсний үйлдвэр, барилгын материал, уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын барилгын ажлыг тухайн үеийн ЗХУ болон ах дүү социалист орнуудын мэргэжилтэн, зөвлөлтийн барилгын СОТ-1, СОТ-2, СОТ-3 зэрэг барилгын трест, “Медьмолибденстрой”, “Главэнергострой” зэрэг мэргэжлийн барилгын байгууллагууд барьж ирсэн.  Үйлдвэрлэлийн зориулалтын барилга байгууламж нь өөрийн онцлог дизайн, зураг төсөл, барилгын хийц, материал ашигладагаас гадна мэргэжлийн ур чадвар, бүтээц ба угсралтын тусгай технологийг шаарддаг.

Зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн томоохон барилга, байгууламж, обьектыг гадны компаниуд, голдуу БНХАУ-ын үйлдвэрийн барилгын байгууллагууд барьж ирсэн билээ.

“Монголын Алт” (МАК) ХХК нь Хөх Цавын Цемент, шохойн үйлдвэр болон Цагаан Суваргын зэс, молибедины төсөл дээр 2009 оноос эхлэн хамтран ажиллаж буй БНХАУ-ын  “Heng Yuan” компанитай хамтран  “Монголын аж үйлдвэрийн барилга” ХХК-г байгуулснаар Монгол улсад үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга байгууламж барих барилгын мэргэшсэн компани байгуулах үндэс суурийг анхлан тавилаа.

Ингэснээр Монгол орны хөгжилд онцгой ач холбогдолтой уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажилд үндэсний мэргэжилтнүүд, ажиллах хүчнийг бэлтгэх сургаж, дадлагажуулах, улмаар аж үйлдвэрийн барилгын үндэсний чадавхийг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэх болно.

hy_gariin_useg

“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК, БНХАУ-ЫН “HENG YUAN” (HY) КОМПАНИТАЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН  ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД “МАК”-ИЙН ТАЛААС ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЦЭЛМҮҮН, “HY”-ИЙН ТАЛААС ШҮ ХУЙЛОНГ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.