.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
867C9472_blured

Байгаль орчин, нийгмийн нөлөөлөл

Байгаль орчны баримтлах зарчим

“Монголын Алт” \МАК\ ХХК нь Монгол Улсын байгаль орчны тухай хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөх төдийд хязгаарлагдах бус үндэсний тэргүүлэгч компани гэдэг утгаараа эх орноо хайрлах сэтгэлээр хандаж, байгаль эхийнхээ эд, эс бүхнийг анхааран арчилж, хамгаалан ажиллахыг хэрэгжүүлж буй төсөл, үйлдвэр уурхайнхаа бүхий л үйл ажиллагааны туршид мөрдлөг болгодог билээ.
Мөн “Монголын Алт” \МАК\ ХХК нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах тал дээр өнөөдрийг хүртэл ихээхэн хэмжээний хөрөнгийг зарцуулан ажилласаар ирсэн бөгөөд цаашид улам сайжруулах бодлогыг баримтлан ажиллаж байна.
Үүний нэг илрэл нь манай төрийн болон орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын тогтмол хийдэг шалгалт, үнэлгээ зэргээс гадна байгаль орчны чиглэлийн олон улсын өндөр шаардлага бүхий хөндлөнгийн байгууллагууд, компаниудын олон удаагийн шалгалт, судалгаагаар “МАК” компанийн үйлдвэр уурхайнууд тогтмол “сайн” гэсэн үнэлгээ авдаг явдал юм.
“МАК” ХХК нь уурхайн орчин дахь аливаа бүтээн байгуулалт, барилга байгууламж, үйлдвэрлэлийг өөрийн орны болон олон улсын стандартад нийцүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологиор, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерингийн компаниудтай хамтран бүтээн байгуулж байна. Мөн тухайн газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль хамгааллын дүрэм журмыг чанд сахин, стандартуудыг мөрдлөг болгон ажиллахаас гадна байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тогтмол гүйцэтгэсээр ирлээ.

Алсын хараа

“МАК” компани нь байгаль орчны асуудлыг өөрийн төсөл , уурхайн үйлдвэрлэлийн шатанд бус харин төслийг боловсруулан бэлтгэх шатнаас эхлэн байнга анхааран ажиллана. Монгол улс болон ОУ-н байгаль орчны хууль журмынг даган мөрдөхөөс гадна төрсөн нутаг, усаа хайрлан хамгаалж ажиллахыг өөрийн компанийн бүх шатны ажилчдад ойлгуулан, таниулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх явдал юм.

Зорилго

Компанийн аливаа үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс байгаль орчинд үүсч болох нөлөөллийг хамгийн бага байлгаж улам бууруулах тал дээр нийт компанийн ажилчид анхааран ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго юм.

Баримтлах бодлого

Дээрх зорилгын хүрээнд “МАК” компани нь дараах бодлогыг хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна. Үүнд:
-Байгалийн нөөц баялгийг урт удаан хугацаанд тогтвортой, үр ашигтай ашиглах, нөхөн сэргээх, эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны стандарт, хэм хэмжээ, дүрэм журмыг сахин биелүүлж, дотоодын болон хөндлөнгийн байгаль орчны хяналтыг хэрэгжүүлэх
-Улсын болон орон нутгийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгаль орчныг хамгаалах чиглэлийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон нийттэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, хамтран ажиллах
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчны байгууллагууд болон бусад компаниудтай тогтмол харилцаатай хамтран ажиллах, улмаар олон улсын байгаль орчны стандартуудыг өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх тал дээр анхааран ажиллах
– Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөц баялгийг ариг гамтай ашиглах болон дахин боловсруулан ашиглах
-Ашиглалтын үр ашгийг өндөр түвшинд байлгах зорилгоор тогтмол судалгаа шинжилгээг явуулж, шинэ ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Мөн хамгийн өндөр үр ашигтай шинэ үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байгалийн баялгийн ашиглалтыг дээд түвшинд байлгах
-Төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, өв уламжлалыг хүндэтгэн хамгаалах түүнийг өөрийн ажилчдад сурталчилан таниулах
-Компанийн ажилчдад байгаль орчны болоод тухайн орон нутгийн уламжлалт соёлын болон биет өв, ёс заншлын талаарх мэдээлэл, түүний ач холбогдлыг таниулах сургалтуудыг тогтмол зохион байгуулах
-Өөрийн компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого, зарчмыг хамтран ажиллаж буй түнш, гэрээт гүйцэтгэгч нарт таниулан ижил шаардлагыг тавьж улмаар тэдний байгаль орчны чиглэлийн хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхааран ажилладаг.