.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Барилга, хот байгуулалтын сайд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн төслүүдтэй танилцлаа

Мэдээ 2016 оны November дугаар сарын 09-нд нийтлэв.


Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс 2016 оны 11 сарын 7-ний өдөр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн “Хийт бетоны үйлдвэр” болон “Хөх Цавын Цемент-Шохойн үйлдвэр”-тэй танилцах ажлын айлчлал хийлээ.

Монголын анхны Евро Стандартын хийт бетон буюу “Евроблок”-ийг үйлдвэрлэж буй “Хийт Бетоны Үйлдвэр” нь жилд 270,000м3 блок үйлдвэрлэх хүчин чадалтай, ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологийг нэвтрүүлсэн бүрэн автомат үйлдвэр юм. Евроблок бүтээгдэхүүн нь барилгын материалын зах зээлд нэвтэрсэнээс хойш хэрэглэгчдийн таашаалд нийцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд “ТӨРИЙН ГЭРЭГЭ” шагнал, “Улаанбаатар барилга-2016” –аас “ДЭВШИЛТЭТ ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”, “Барилга Экспо 2016” үзэсгэлэнгээс  “ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналуудыг тус тус хүртээд байна.

“Хөх Цавын Цемент-Шохойн үйлдвэр” нь дэлхийн цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч FLSmidth компанийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд жилд 1 сая тонн цемент, 100 мян.тонн шохой, 1 сая тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны европ стандартын цементийн үйлдвэр болох юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр оролцож, төслийн технологи, түүхий эд, ирээдүйн хөгжил болон ач холбогдолтой танилцаж холбогдол зэргийг сонирхон, санал бодлоо солилцож төр, засгийн зүгээс төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

867c0381

867c0432