.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“Ботгонд-Бонус” хөтөлбөр өгөөж ихтэй байна

Мэдээ 2017 оны February дугаар сарын 24-нд нийтлэв.


“Монголын Алт” (МАК) ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос эхлэн жил бүр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Дорноговь аймгийн Мандах суманд сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болон “Ботгонд-Бонус” хөтөлбөрийг зохион байгуулдаг уламжлалтай.

867C0040

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд тоо толгой нь буураад буй тэмээн сүргийг өсгөх, мал сүргээ өсгөж үржүүлсэн малчдыг дэмжих зорилготой бөгөөд шинээр бойжуулсан ботго бүрийн тоогоор мөнгөн урамшуулал олгодог тус арга хэмжээ нь малчдын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.

867C0004

Дорноговь аймгийн Мандах суманд 2013 онд 922 ботго бойжиж байсан бол 2016 онд 1296 ботго бойжиж хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд нийт 4228 толгой ботго, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2013 оны 875 ботгоноос 2016 онд 1272 ботго болж өссөн бөгөөд 5 жилийн хугацаанд нийт  4817 толгой ботго тус тус бойжсон амжилттайгаар дээрх сумдууд бичин жилээ үдэж байна.

867C0084

867C0153

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал (улаагчин )тахиа жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд хүч бяр, уран мэхээ уралдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аймгийн харцага Н.Гансүх түрүүлж аймгийн харцага Н.Амар-Амгалан  үзүүрлэж, Дорноговь аймгийн Мандах суманд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, аймгийн харцага Б.Баатархүү үзүүрлэж нутгийн олныг баясгалаа.

867C0431

Түүнчлэн  Мандах сумын 165, Гурвантэс сумын 327 ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэн сар шинийн мэнд дэвшүүлж, компанийн зүгээс нийт ахмадууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардуулах ажиллагааг орон нутгийн удирдлагуудтай хамтарч амжилттай зохион байгууллаа.

867C0121

867C0059