.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

ДОРНОД-МАК НҮҮРСНИЙ УУРХАЙ

Манай компани нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, улмаар шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулах зорилтыг тавьж, судалгаа, шинжилгээний ажлуудыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад шат дараатай хийлгэсэн бөгөөд үүний үндсэн дээр нүүрсийг баяжуулах, боловсруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Дорнод-МАК төсөл нь Адуунчулууны хүрэн нүүрсийг түшиглэн цахилгаан станц, нүүрс шингэрүүлэх аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулах төсөл юм.

Төслийн байршил, дэд бүтэц:
Дорнод-МАК төсөл нь Дорнод аймгийн Баянтүмэн, Хэрлэн сумын нутагт оршино. Улаанбаатар хотоос 660 км, аймгийн төвөөс 7 км зайд байрладаг. Улаанбаатар – Чойбалсан нь 560 км хатуу хучилттай зам болон 100 орчим км шороон замаар холбогдсон.

НҮҮРС ОЛБОРЛОЛТ:
Уурхай нь жилдээ 5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.

Нүүрсний нөөц:

288 сая тонн.

Ойролцоох хилийн боомтууд:
-Эрээнцав боомт ~285км
-Хавирга боомт ~ 100км
-Сүмбэрийн боомт ~300км

Зам харилцаа:

-Баянтүмэнгийн төмөр зам нь Дорнод Сибирийн төмөр замтай холбогдсон.
-Чойбалсан нь Монголын төмөр замтай ирээдүйд холбогдоно.
-Хавиргын боомтоос 80 км-т БНХАУ-ын төмөр зам бий.

Усны нөөц:

-Төслийн талбай нь Хэрлэн голоос 8 км-т байрладаг.
Хавар зуны үерийн болон цасны шар усыг хуримтлуулах замаар эргийн байгууламж барих, мөн нүүрсний уурхайн шүүрлийн уснаас хуримтлал бий болгох боломжтой.

Dornod_mak_schema

Төслийн хүчин чадал

– Жилд 400 мянган тонн А92 шатахуун үйлдвэрлэх.
– 39 мян.тонн дайвар шингэрүүлсэн шатдаг хий.
– Цахилгаан станцын хүчин чадал: 300 мВт байна

Адуунчулууны нүүрсний лабораторийн судалгааны түүх: (2000-2012)

– Швейцарын SGS,
– Германы Siemens,
– Германы RWE,
– Германы DMT,
– Хятадын нүүрсний судалгааны төв,
– Канадын UMATAC компани,
– Эстоны Таллины их сургуулийн нефть бүтээгдэхүүний судалгааны лаборатори,
– Японы нүүрсний хүрээлэн, (JCOAL)
– Японы үндэсний газрын тосны корпорацийн лаборатори, (JNOC)
– Хятадын Фушуны үйлдвэрийн лаборатори
– Хятадын Нефтийн их сургуулийн лаборатори
– АНУ-ын HEADWATERS компанийн лаборатори

Нүүрс хийжүүлэх туршилт, давтан туршилт: (2006, 2012)

– Германы Siemens FGT

Дулааны аргаар хүрэн нүүрсний чанарыг сайжруулах хагас үйлдвэрийн туршилт:

– Германы RWE, (2006)
– Австралийн White Energy (2008, 2010)

Төслийн техникийн баримт бичиг:

Дорнод-МАК төслийн урьдчилсан техник – эдийн засгийн үндэслэл, тойм зургийг АНУ-ын “Flour” корпорациар гүйцэтгүүлээд байна.

Төслийн гүйцэтгэлийн хуваарь:

– Цахилгаан станцын 1-р ээлж – 2015 он
– Цахилгаан станцын 2-р ээлж – 2016 он
– Бензиний үйлдвэр – 2018 он