.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
867C4934

МЭНДЧИЛГЭЭ

“Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай компани амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, дотоодод төдийгүй хилийн чанадад өөрийн байр сууриа бэхжүүлж чадсан юм. Манай хамт олны амжилтыг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газар, МYХАYТ-аас хамтран “ТОП-150” аж ахуй нэгжээр жил бүр шалгаруулж байснаас гадна гадаадын байгууллагууд өндрөөр үнэлж, нэр хүнд бүхий шагналаар удаа дараа шагнасныг Та бүхэнд дуулгахад таатай байна. “Монголын Алт” (МАК) ХХК-ийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн дэвшилтэт техник технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нийгмийн баялгийг бүтээхэд идэвхтэй гар бие оролцож байгаадаа үргэлж бахархаж байдаг. Эдийн засаг улам даяаршиж буй энэ цаг үед дэлхийн тавцанд, олон улсын зах зээлд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, амжилт бүтээлээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажилладаг бизнесийн бүх түнш, хамтрагчиддаа компанийнхаа хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

/”Монголын Алт” (МАК) ХХК-ийн

БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА/
Б.НЯМТАЙШИР