.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
1993

12 дугаар сарын 12-ны өдөр “Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдав.

1994

Төв аймгийн Заамар сумын нутаг Их Галтын шороон ордод анхны алтны уурхай олборлолтоо эхэллээ.

Алтны шороон ордоос “МАК” компанийн олборлосон анхны 01 дугаартай гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушаав.

АНУ-ын Катерпиллар корпорац Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа “МАК” компанид дэлхийд нэртэй Катерпилларын тоног төхөөрөмжийг лизингээр худалдах гэрээ байгуулав.

1995

“МАК” компанийн хайгуулын анхны анги Төв аймгийн Заамар сумын нутагт алтны шороон ордын геологи хайгуулын ажлаа эхлэв.

1996

Компанийн анхны вэб хуудас ашиглалтад орж, интернэтэд байршив.

“МАК” компани алт олборлолтоороо улсын хэмжээнд тавдугаар байранд оров.

1997

“МАК” компанийн алтны шороон ордын хоёр дахь уурхай ашиглалтад орлоо.

Монгол-Канадын хамтарсан “Бумбат” ХХК-ийн алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэр, ил уурхайн эхний ээлжийг ашиглалтад өгөв

1998

“МАК”-ийн геологчид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтолгойн ордыг нээн илрүүлэв.

Шороон ордоос олборлосон алтаа Монголбанкны хяналтын дор экспортлов.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алагтолгойн ордод “МАК”-ийн нүүрсний анхны уурхайг нээж, эхний нүүрсний ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад хийв.

1999

“МАК” компани алт олборлолтоороо улсын хэмжээнд дөрөвдүгээрт жагсав.

Алагтолгойн ордоос 30,000 тонн нүүрс олборлон борлуулав.

2000

Алагтолгойн нүүрсний ордын Элдэвийн нүүрсний ил уурхайг нээв.

2001

Монгол Улсын Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний төвөөс Элдэвийн нүүрсний MNS5042:2001 тоот Улсын стандартыг батлав.

Тэрэлжид байрлалтай “Динозавр” жуулчны баазад үйл ажиллагаа явуулж эхэлснээр “МАК” компанийн Аялал жуулчлалын салбарын суурь тавигдав.

2002

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний ордын тодорхой хэсэгт олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэв.

Алагтолгойн орд дахь Элдэвийн нүүрсний уурхайгаас анх удаа төмөр замаар нүүрс экспортлов.

2003

Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспортоо эхлүүлэв.

“МАК”-ийн геологичид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордын хайгуулын ажлыг дуусгаж, шохойн чулууны нөөцийг батлуулав.

2004

Алтны үндсэн ордын Бумбат үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, хоногт 500 тн хүдэр боловсруулах CIP гидрометаллургын хэсгийг ашиглалтад өгөв.

“SURPAC” программаар тоноглогдсон “МАК”-ийн нэрэмжит компьютерийн лабораторийг ШУТИС-ийн Уул уурхайн сургууль дээр байгуулав.

2005

Цагаан Суваргын ордын зэсийн хүдрийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хагас үйлдвэрийн туршилтад оруулан, баяжмал үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэв.

Нарийн Сухайт, Адуунчулууны нүүрсийг брикетжүүлэх, хийжүүлэх, коксжуулах лабораторийн туршилтыг Германы “DMT” болон “RWE” компаниудад амжилттай хийв.

2006

БНХАУ-ын Сэхээ боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэлх 35 кВт, уурхайгаас Овоотын отряд, Өмнөговь аймгийн Гурвантэс сум хүртэлх 10/40 кВт-ын өндөр хүчдэлийн шугам барьж ашиглалтад орууллаа.

2007

Элдэвийн уурхайд нүүрсийг хуурай аргаар баяжуулах төхөөрөмжийг суурилуулав.

Ажилчдын тосгон, уурхайн оффис, засвар үйлчилгээний төв, нүүрс-химийн лаборатори бүхий Элдэвийн уурхайн иж бүрэн цогцолбор ашиглалтад оров.

Цагаан Суваргын ордын нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг олон улсын стандартын дагуу хийж дуусгав.

Дэлхийн 61 орны засгийн газруудын төлөөлөл бүхий Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулав.

МАК-ийн 100% хөрөнгө оруулалттай Нарийн сухайтын уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлэв.

2008

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын ордод “МАК”-ийн 100% хөрөнгө оруулалт бүхий нүүрсний шинэ уурхай экспортоо эхлүүлэв.

ОХУ-ын Эрхүү хотын Нисэх онгоцны үйлдвэрт захиалсан МИ-171 нисдэг тэрэг олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.

2009

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат нар Нарийн Сухайтын уурхайд зочлов.

“МАК” компани Элдэвийн уурхайгаас 511,968 тонн, Нарийн Сухайтын шинэ уурхайгаас 1,371,870 тонн, хамтарсан компани 735,200 тонн нүүрс тус тус олборлон дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

2010

Нарийн сухайтын шинэ уурхай 5 сая тонн нүүрс олборлож, Монгол Улсын түүхэнд дээд амжилтыг тогтоов.

Улс, орон нутгийн төсөвт нийт 88,7 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэв.

2011

Нарийн Сухайтын уурхай 5,3 сая тонн нүүрс олборлолоо.

Улс, орон нутгийн төсөвт нийт 160,6 тэрбум төгрөгийн татвар төлөв.

Элдэвийн нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон утаагүй түлшний туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулав.

Германы HESS группээс худалдан авч буй Евро стандартын Автоклавын хийт бетон (Хөнгөн блок)-ын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын Экспортын зээлийн агентлаг Euler Hermes байгууллагын даатгалаар даатгуулах замаар BHF Bank банкнаас санхүүжүүлэв.

МАК-ийн Нисэх газар өргөжин тэлж, ОХУ-д шинээр үйлдвэрлэсэн Ми-8АМТ маягийн ВИП нисдэг тэргээр парк шинэчлэлт хийв.

2012

Нарийн Сухайтын уурхай 5,4 сая тонн нүүрс экспортлож, Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортоор сүүлийн гурван жил дараалан тэргүүлэв.

Нарийн Сухайтын уурхай дахь гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хурдан шуурхай, боловсронгуй болгох зорилгоор Гаалийн баталгаат хяналтын байгууламжийг ашиглалтад орууллаа.

Адуунчулууны ордод “Дорнод-МАК” хүрэн нүүрсний ил уурхайг нээв.

Чойрын 220/110/35/6 кВ-ын дэд өртөөний өргөтгөл, Чойр-Хөх Цавын цементийн төсөл хүртэлх 60 км зайд 110 кВ-ын ЦДАШ, Цементийн үйлдвэрийн 110/10 кВ-ын дэд өртөөний барилгын ажлыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөв.

Жилд 1 сая тонны хүчин чадалтай Цементийн үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэв.

Цагаан Суваргын зэс-молибдений төслийг зээлээр санхүүжүүлэх гэрээг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулав.

Барилгын дүүргэгч материал Хийт бетоны үйлдвэрийн барилгын ажил эхлэв.

2013

Одоогоор илэрц байхгүй байна