.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
МАК-ИЙН ЕВРОБЛОК ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ ЭХЭЛСНЭЭР МОНГОЛЧУУДДАА ЕВРОПЫН ОРОН СУУЦАНД АЖ ТӨРЖ, ЕВРОП ОРЧИНД АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА.

Мэдээ 2015 оны June дугаар сарын 16-нд нийтлэв.


Барилга, байгууламжуудын гол түүхий эд болох цемент, шохой, хийт бетон зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэх, тэр дундаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр үйлдвэрлэн ард иргэддээ эрүүл, тохилог орчинд ажиллаж амьдрах боломжоор хангах зорилго тавин ажиллаж, өнөөдөр бид “Евро блок” хийт бетоны үйлдвэрээ ашиглалтад өгч байна.
Технологийн хувьд шинэ энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцээхэд амар хялбар байгаагүй ээ. Биднийг цаг ямагт ойлгож дэмжиж, тусалж ирсэн Монгол улсын үе үеийн Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар, Герман, Нидерланд болон Монголын бизнесийн эрхэм түншүүд, банк санхүүгийн байгууллагууд болон монголын маань ард иргэд, МАКЧУУДЫНХАА нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн ачаар бид үйлдвэрийнхээ нээлтийн энэхүү баярт өдрийг угтаж байна.
Энэ амжилтын төлөө нийт МАК-чууддаа, биднийг үргэлж дэмжиж байсан бусад бүх бизнесийн түншүүд болон ард иргэддээ баярлалаа.
Монгол хүний ухаан, авьяас билгээр бид юуг ч бүтээх чадвартай юм.