.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
МАК-ИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Мэдээ 2017 оны September дугаар сарын 15-нд нийтлэв.


“Монголын Алт” (МАК) ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийн хөгжил, хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, малчдын аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн сургууль, цэцэрлэг, соёл спортын төв, оюутны тэтгэлэг, эрчим хүчний шугам, автозам, “Ботгонд бонус” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр МАК компаниас хувь нэмрээ оруулсан дахин нэг төсөл амжилттай хэрэгжиж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд тэдний хамгаалал, боловсрол, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулах “Ид Шидийн орон” сүндэрлэн бослоо.

Энэхүү төсөл нь хамгаалах төв, хөгжлийн төв гэсэн хоёр барилгаас бүрдэж байгаа бөгөөд хөгжлийн төвийн барилга нь “Евро стандартын барилгын материалаар баригдаасай” гэсэн МАК-чуудын чин хүсэл биеллээ олж байна.

Тус төвд сурч боловсорч, хүмүүжих үе үеийн багачууд  100 гаруй жилийн насжилттай найдвартай, чанартай байранд амьдрахын зэрэгцээ хамгийн гол нь эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ эдлэх юм.

“Ид Шидийн Орон” –ыг санаачлагч залуучуудын энэ намартаа багтаж нээлтээ хийх хүслийг МАК-ийн “Евроблок” бүтээгдэхүүн биелүүллээ.  “Евроблок” нь гар бариултай, зориулалтын цавуугаар нааж болдог учир барилгын ажлыг 3-4 дахин хөнгөвчилж, хугацааг хэмнэдгээрээ давуу талтай. Мөн гадна дотор засал, сантехник, цахилгааны холболтыг хийх ажлуудыг хөнгөвчилсөн шийдлүүдтэй тул 2017 оны 6 сард дөнгөж гэрээгээ байгуулж байсан хөгжлийн төв өнөөдөр бүрэн ашиглалтад орлоо.

Барилгын чанарыг хэмжих хамгийн эхний үзүүлэлт суурь байдаг. Тэгвэл 2017 оны 6 сарын 9-ний өдөр нээлтээ хийсэн “МАК ЕВРО ЦЕМЕНТ” үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж нь энэхүү хөгжлийн төвийн нэг талаас барилгын бат бэх суурь, нөгөө талаас Монголын ирээдүй хойч үеийн сурч боловсрох орчныг бүрдүүлсэн хөгжлийн суурь боллоо.

Маш олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, хандиваар бүтээгдсэн тус төсөл илүү хүртээмжтэй болж, Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан өргөн сүлжээ төсөл болоход МАК компани цаашид ч хувь нэмрээ оруулах болно.

Сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай.

“Монголын Алт” (МАК) ХХК