.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“МАК”-ийн төслүүдийг дэмжих шийдвэрүүд гарлаа

Мэдээ 2016 оны December дугаар сарын 10-нд нийтлэв.


Засгийн газрын ээлжит хуралдаан 2026.12.07-ны өдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээний хүрээнд “МАК” ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг дэмжих шийдэр гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа  сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан ”Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэхийг салбарын сайдад даалгасан байна.

Мөн эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батласны дотор Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл, Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.

Мэдээллийг  Засгийн газрын Хэвлэлийн албаны мэдээнээс авав.