.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Мак сан

“МАК” САНГИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлж ажилтай орлоготой болж сэтгэл хангалуун амьдрах боломжийг хамтдаа бий болгох нь манай сангийн зорилго юм.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доорх үйл ажиллагааг явуулна

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжлийн сургалт явуулах,
-Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод зээлийн дэмжлэг үзүүлэхийн сацуу бизнесийг нь бойжуулах сургалтыг зохион байгуулах
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжлэг авсан бизнес эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах, улмаар олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох,
-Үйл ажиллагааны чиглэлдээ түшиглэсэн судалгааны ажил эрхэлж, боловсруулах, хэрэгжүүлэх
-Сангаас дэмжлэг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн, өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах

“МАК” сангийн хүрээнд хийгдсэн ажлуудыг заримаас дор дурдвал

-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 680 сая төгрөгийн өртөг бүхий 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг, хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн тавилга, тоглоомын хамт байгуулж өглөө.
-Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхэд байрлах хүчин чадалтай сурагчдын дотуур байрыг барьж байна.
-Дорнод аймгийн оюутан залуучуудын их наадмыг гурван жил дарааллан ивээн тэтгэж байна.
-Овоотын 0166-р отрядын алба хаагчдад зориулан 60-73 мкв-ын сонголттой 12 айлын орон сууцыг 530 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж өглөө.
-“МАК” компани нь улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх зорилгоор тэргүүний оюутан залуусыг гадаад, дотоодын их дээд сургууль, МСҮТ-д өөрийн нэрэмжит, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан 90 орчим оюутныг сургажээ.
– Дорнод аймгийн ЕБС-ийн ахлах ангийн нийт 1960 сурагчдын дунд “Титэм Үг” илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. 33 сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд 33 сурагч шилдгээр шалгарсан бөгөөд тэдэнд сургалтын тэтгэлэг олголоо. \2011 он\
– Дорнод аймгийн “Залуу багш нарын холбоо”-г байгуулж, залуу багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Багш хөгжлийн сургалт”-ыг зохион байгуулав. \2011 он\
– Мөн мэргэжил сонголтоор мэргэшсэн 60 сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. \2012 он\
– “Ботгонд бонус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүж, Дорноговийн Мандах сумын шинээр бойжуулсан 922, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 875 ботгонд тус бүр 20-10 мянган төгрөгийн бонус олгож малчдыг урамшуулав.\2013\
– Үндэсний баяр, Цагаан сарыг тохиолдуулан Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. \2013 он\
– Дорнод аймгийн Халхгол суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор нийт 17 сая 980 мянган төгрөгийн өвс тэжээлийн туслалцаа үзүүллээ. Мөн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийт 681 малчин өрх тус бүрт 20 кг гурил хүлээлгэн өгөв.\2013 он\