.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
МАК-Цементийн үйлдвэрийн нээлт боллоо.

Мэдээ 2017 оны June дугаар сарын 14-нд нийтлэв.


“Монголын алт” (МАК) ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК Цемент” -ийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Жилд 1.070.000 тн цемент, 1.000.000 тн клинкер, 100.000 тн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, НХХЯамны сайд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд,  УУЯамны сайд асан Д.Зоригт нар оролцлоо.

“МАК Цемент” -ийн үйлдвэр нь өргөн хэрэглээний PC 32.5, PC 42.5, PC 52.5 цементээс гадна PC 62.5 болон усанд тэсвэртэй WRC, сульфатад тэсвэртэй SRC  цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол сульфатад тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор 865 хүний ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолсон.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан.