.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

“МАК ЦЕМЕНТ” үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг амжилттай боллоо

Мэдээ 2017 оны July дугаар сарын 06-нд нийтлэв.


Говьсүмбэр аймгийн ард иргэдэд зориулсан “Монголын Алт” (МАК) ХХК болон “МАК ЦЕМЕНТ” үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөгийг 2017 оны 7-р сарын 4,5 ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, “Монголын Алт” (МАК) ХХК-ийг төлөөлж Бизнесийн хөгжлийн газрын орлогч захирал Х.Амарсайхан нар үг хэллээ. Энэхүү өдөрлөгийн үеэр “МАК ЦЕМЕНТ” үйлдвэрийн 10 хэсэгт нийт 396 нээлттэй ажлын байр зарласан бөгөөд тухайн орон нутгаас 108 хүн бүртгүүлсэнээс 44 хүн тухайн ажлын шаардлагыг ханган ажлын байраар хангагджээ.

Өдөрлөгийн дараа өдөр буюу 7-р сарын 5-ны өдөр ажилд тэнцсэн иргэдийг “МАК ЦЕМЕНТ” үйлдвэртэй танилцуулах, шинэхэн ажлын байрных нь  талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа.

Түүнчилэн энэ үеэр хамтын ажиллагааны тэмдэглэлтэй үйл явдал болсон бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, “МАК ЦЕМЕНТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттулга нар Говьсүмбэр аймаг болон “МАК Цемент” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх аж үйлдвэрийн болон орон сууцны томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгцээнд шаардагдах цемент зуурмаг ханган нийлүүлэх асуудлаар аймаг болон компани хамтран ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлж байгаа юм.