.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

МАК CTL нүүрс шингэрүүлэх төсөл

Түүхий эд:

МАК-ийн өөрийн эзэмшлийн 465 сая тонны баталгаат нөөцтэй орд
Хэрлэн гол ба уурхайн шүүрлийн ус нь найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж байна.

байршил:

Дорнод аймгийн Баянтүмэн, Хэрлэн сумын нутаг, Улаанбаатар хотоос 650 км, зүүн бүсийн тулгуур төв. Эрээнцав боомтоос 285 км, Хавирга боомтоос 100 км, Сүмбэрийн боомтоос 300 км.

Дэд бүтэц:

Дорнодын ДЦС~36 МВт хүчин чадалтай
Чойбалсан-Баруун урт-Өндөрхааны 110 кВ-ын шугамтай, Чойбалсан-Өндөрхаан-Багануурын чиглэлийн өндөр хүчдэлийн 220кВ-ын агаарын шугам ирээдүйд баригдана
Баян түмэнгийн төмөр зам нь Транс-Сибирийн төмөр замтай холбогдсон,
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд : Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан (640км), Хөөт-Бичигт (200 км), Хөөт-Нөмрөг (380 км)
Улаанбаатар-Чойбалсангийн хатуу хучилттай автозам 2015 онд баригдаж дуусна.

Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд гаргасан төр засгийн шийдвэр, тогтоол:

Төслийн ТЭЗҮ-г 2013 оны 11 сард УУЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.
Нүүрс шингэрүүлэн газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх №74 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 5 сард 3 жилийн хугацаатайгаар авсан.
Монгол Улсад нүүрснээс шингэн түлш гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж ба тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон НӨАТ-аас 2018 оныг дуустал чөлөөлсөн.
БЕНЗИН ЖИЛД
400.000
ТОНН
Шингэрүүлсэн шатдаг хий жилд
17.000
ТОНН
Хүхрийн хүчил жилд
89.000
ТОНН
Цэвэр хүхэр жилд
23.000
ТОНН

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

Нүүрснээс бензин гаргах үйлдвэр ба цахилгаан станцын ТЭЗҮ ба Тойм зураг төсөлийг АНУ-ын Флуор компаниар 2012 онд гүйцэтгүүлсэн.
Байр зүйн ба топо зураг хийгдсэн.
Геотехникийн судалгаа, гидрогеологийн судалгаа хийгдсэн.
Төслийн талбай хүртэл салаа төмөр замын зураг төслийн боловсруулах гэрээ хийгдсэн.
Ил уурхай эхэлсэн (1 сая м3 хөрс хуулсан)
Адуунчулууны 5 т нүүрсийг хатаах хагас үйлдвэрийн туршилтыг Австралид 2008, 2010 онд 2 удаа хийсэн .
Хийжүүлэх туршилтыг 200 кг дээж дээр Германд 2006, 2012 онд 2 удаа хийсэн
10 000 гаруй нүүрсний дээжинд шинжилгээ хийсэн
Шохойн чулуу, ус, барилгын материал зэрэг бусад судалгаа