.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“МОНГОЛЫН АЛТ” (МАК)ХХК 3 ИХЭР ХҮҮГЭЭ ӨЛГИЙДӨН АВЛАА

Мэдээ 2014 оны June дугаар сарын 11-нд нийтлэв.


Чингисийн Монголд хүү төрөхөд
Чийхарсан хөх тэнгэр
Босоо сонсож баясдаг гэдэг
Чихэндээ гижигтэй адуу
Зогсоо сонсож баясдаг гэдэг
Чингисийн Монголд 3 ихэр хүү төрлөө

Эх орныхоо торгон хилийг манах гурван ихэр хүү мэндэлж, Монгол улсад бүл нэмлээ. Ихрүүд 2014 оны 3-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо төрж, эрүүл торниж байна.Ихрүүдийн ээжийг Т.Оюунномин аавыг Г.Баттулга гэдэг бөгөөд гэр бүлээрээ“Дорнод МАК” уурхайд ажилладаг.

Ихрүүдэд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн санаачлагаар,
хүүхэд тус бүрийн нэр дээр ХАС банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийг нээж, батламжийн хамт Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат гардууллаа.

Үрийн заяа түшиж, гэрийн буян дэлгэрч гурван ихэр хүү төрөх ховорхон заяаны эзэд болсон Г.Баттулгын гэр бүлд болон шинээр мэндэлсэн Б.Батхишиг, Б. Баттүшиг, Б. Бат- Орших нартаа энэ ертөнцийн сайн сайхны дээдийг хүсч эрүүл энх, аз жаргалыг ерөөе.
Эх орондоо хэрэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс болон өсч, торнин
ирээдүйд ихийг хийж бүтээхийг бяцхан үрсдээ хүсье.
Монголын үрс маш олон болтугай.

“Монголын Алт”(МАК) ХХК- ийн хамт олон.