.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Цементийн үйлдвэрийн ажилтнууд сургалтанд хамрагдахаар БНЭУ-г зорилоо.

Uncategorized, Мэдээ 2017 оны February дугаар сарын 16-нд нийтлэв.


“Монголын Алт””МАК” Компаний Тэргүүн Дэд ерөнхийлөгч Г.Цогт сургалтанд хамрагдахаар сонгогдсон ИТА нартай уулзахдаа түүхэнд нэрээ мөнхлөн үлдээх хүндтэй бөгөөд хариуцлагатай бүтээн байгуулалтанд гар бие оролцох нь эх орондоо хайртай хэн бүхний нэр төрийн хэрэг бөгөөд гадаад улсад эх орныхоо нэрээр дуудуулан эрдмийг өвөрлөх үйлсэд бүтээлчээр хандан, шинэ дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэрийн үйл ажиллагааны онол практикаас сайтар суралцан эргэн ирж үйлдвэрийн нийт ажилтнууддаа сурсан мэдсэнээ зааж хөгжүүлэх, улмаар үйлдвэрээ залгаж ашиглалтанд авах, үйл ажиллагааг нь эрсдэлгүй авч явах нь бидэнд тулгарч байгаа том сорилт, бүгдээрээ хамтдаа энэ сорилтыг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэж, англи хэл дээр явагдах техникийн сургалтанд хамрагдах шаардлагыг хангасан нийт инженер техникийн ажилтнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе!IMG_2311