.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ҮНДСЭН ТЕКСТ

ҮНДСЭН ТЕКСТ

“Монголын Алт” МАК ХХК-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд Батламжаа гардан авлаа.

Мэдээ 2017 оны August дугаар сарын 31-нд нийтлэв.


Үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн багийг бид бүрдүүлнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэгч “Монголын Алт” МАК ХХК-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууд Батламжаа гардан авлаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар их дээд сургуулийн сургалтын жилийн төлбөр, оюутны сар тутмын тэтгэлэгийг “МАК” компаниас санхүүжүүлэх юм.

Компаний нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны  хүрээнд сурагч М.Бямбадорж (Дорноговь аймгийн Даланжаргалан сум), сурагч Д.Чулуунбат, О.Одонтунгалаг (Өнөр бүл хүүхдийн төв) нар 2017-2018 оны тэтгэлэгт оюутнаар шалгарсан ба Монголын шилдэг их дээд сургуульд мэргэжил эзэмших эдгээр оюутнууд  сургуулиа төгсөөд “Монголын Алт “МАК ХХК-ийн харьяа үйлдвэр уурхай, газар нэгжид ажиллах юм.

“Монголын Алт” МАК ХХК-ийн компаний нийт “ Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдан суралцаж буй оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.