.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
“Монголын Алт” (МАК) ХХК, Хийт Бетоны Үйлдвэрт “Гэр бүлийн өдөрлөг” үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.

Мэдээ 2017 оны October дугаар сарын 13-нд нийтлэв.


“Монголын Алт” (МАК) ХХК, Хийт Бетоны Үйлдвэр нь ажилтнуудын болон тэдний гэр бүлийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн бямба гариг буюу 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр ажилтнуудын гэр бүл “ХИЙТ БЕТОНЫ ҮЙЛДВЭР”-ийн үйл ажиллагаа болон гэр бүлийнхээ хүний ажлын байртай танилцсан ба Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч, Үндэсний шилдэг лектор Болоожийн Пүрэвсүрэн хүрэлцэн ирж зочдод гэр бүлийн оролцоо хэрхэн чухал болох талаар лекц  уншсан юм.