.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Монгол улсын Ерөнхий сайд “Говийн бүсийн бүтээн байгуулалт”-тай танилцлаа

Uncategorized, Мэдээ 2016 оны November дугаар сарын 08-нд нийтлэв.


Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс Говийн бүсийн бүтээн байгуулалттай танилцах ажлын хүрээнд 2016 оны 11 сарын 7-ний өдөр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хэрэгжүүлж буй “Цагаан Суваргын Зэс-Молибдений Үйлдвэр” (Дорноговь аймгийн Мандах сум) “Хөх Цавын Цемент-Шохойн үйлдвэр”-ийн (Дорноговь аймгийн Даланжаргалан сум) төслүүдтэй танилцав.

Цагаан Суваргын төслийн хувьд бүтээн байгуулалтын ажил 45 орчим хувьтай явагдсан бөгөөд эдийн засгийн хямралт байдлаас үүдэн 2014 оноос зогсонги байдалд орсон билээ. Гэвч жилд 313 мянган тн. зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай уг төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж чадвал улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон төслүүдийн нэг юм. Уг уурхайн исэлдсэн хүдрээс Финландын “Оутотек” компанийн технологиор катодын зэс боловсруулах SX/EW төслийг хэрэгжүүлснээр жилд 5 мянган тн. катодын зэс үйлдвэрлэх нэмэлт боломж бий болох юм.

“Хөх Цавын Цемент-Шохойн үйлдвэр” нь дэлхийн цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч “FLSmidth” компанийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд жилд 1 сая тонн цемент, 100 мян.тонн шохой, 1 сая тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны европ стандартын бүрэн автоматжсан цементийн үйлдвэр болох юм. Энэхүү үйлдвэрийн барилга угсралтын ажил дуусч, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд уг үйлдвэрийг 2017 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Эрчим Хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Засгийн Газрын ХЭГ-ын дэд дарга Б.Даажамба нар оролцсон бөгөөд төслүүдийн технологи, түүхий эд, ирээдүйн хөгжил болон ач холбогдол зэргийг сонирхож, санал бодлоо солилцож, төр, засгийн зүгээс төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA