.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Нарийн Сухайтын цахилгаан станц

Газарзүйн байршил: Цахилгаан станц байгуулах газар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Улаанбаатар хотоос зүүн урагш 850 км, Хятад улсын Сэхэ боомтоос 52 км, Нарийн Сухайтын уурхайгаас урагш 4 км зайд байрлана. Нарийнсухайтын нүүрсний экспорт 2002 оноос эхэлж БНХАУ-ын зах зээлд өөрийн байр суурийг эзэлсэн ба цаашид ч Монгол Улсын нүүрсний экспортын гол эх үүсвэрүүдийн нэг байх нь дамжиггүй.

Цахилгаан станц барих шаардлага:
Одоогийн байдлаар Нарийнсухайт орчмын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор БНХАУ-аас 35 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам татан ашиглаж байна. Энэхүү эх үүсвэр нь өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна бүс нутагт шинээр төлөвлөгдөөд байгаа уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хойшлуулах шалтгаан болж байна.

Төр засгийн тогтоол шийдвэр:
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор баталсан “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Монголын Алт” (МАК) ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Нарийнсухайтын уурхайн 195МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих 05/2014 тоот тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатайгаар олгосон.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

Цахилгаан станцын ТЭЗҮ–ийг 2012 оны 4 сард Эрчим хүчний яамаар батлуулсан.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэж 2012 оны 8 сард Байгаль орчны яамаар батлуулсан.
2012 онд гидрогеологийн судалгааг гүйцэтгэж агаарын хөргүүртэй цахилгаан станцын хэрэглээг хангахад хүрэлцэхүйц 26.7 л/с хэмжээтэй усны нөөцийг 2012 оны 4-р сард Усны газрын “Усны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр” хэлэлцүүлж батлуулсан.
Цахилгаан станц барих тусгай зөвшөөрөлийг 2014 оны 1 сард Эрчим хүчний зохицуулах хорооноос хүлээж авсан.
2014 оны 8 сарын 21-нд БНХАУ-ын Харбин Электрик Интернэшнл компанитай цахилгаан станцыг барьж байгуулах “Ерөнхий гэрээ” байгуулан ажлын цар хүрээг дэлгэрэнгүй тохиролцохоор ажиллаж байна.