.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Нийгмийн хариуцлага тогтвортой хөгжил

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

Монголын Алт МАК ХХК сайн засаглалын бодлогыг байгууллагынхаа хөгжлийн салшгүй хэсэг болгон хэрэгжүүлэхдээ алсын хараа, үнэт зүйлс, эрхэм зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд олон услын шилдэг туршлагуудтай харьцуулан хөгжүүлсээр байна. Сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагааны үе шат бүрт компанийн хөрөнгө оруулагч, удирдлагууд болон ажилтан нэг бүрийн дагаж мөрдөх хэм хэмжээ болгон хэрэгжүүлж ирсэн.
Компанийн дотоод дүрэм журмын хэрэгжилтийг хангахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагад нийцэж буй эсэхэд хяналт тавьж, шийдвэр гаргалтыг хариуцлагатай, ил тод, шуурхай байх орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Компанийн засаглалын зарчмуудыг “Монголын Алт” \МАК\ ХХК нь үйл ажиллагаандаа хэвшил болгож, компанийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэн, эдийн засгийн өсөлтийг бодитой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Монголын Алт (МАК) ХХК нь өөрийн бизнесийн бүхий л үйл ажиллагааг хүн, байгаль орчинд хамгийн ээлтэй бөгөөд сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд аливаа шийдвэр гаргахдаа хүн, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг заавал бодолцдог учраас хамгийн хариуцлагатай шийдвэрүүдийг гаргаж чаддаг.
Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд улс орныхоо хүн амын амьжиргаа, үндэсний эдийн засагт нөлөөлөх томоохон хүчийг өөртөө агуулж байдаг билээ. Энэ хүчийг нийгмийн сайн сайхны төлөө нэгтгэснээр бид олон сайн сайхан зүйлийг бий болгох боломжтой гэдэгт бид итгэдэг. Бид хойч үедээ чухам юуг үлдээх ёстой юм бэ гэдэг асуултыг байнга эрэгцүүлж юуны өмнө хөгжиж дэвшсэн улс орныг, эрүүл чийрэг хүн ам, эрдэм боловсролтой залуусыг, хүндлүүлэн жаргаж байгаа ахмадууд, дэлхийд дуурсагдах Монголын нэр хүндийг үлдээхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Бид нийгмийн баялагийг бүтээж байгаа компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол өрхийн орлого, хүн амын эрүүл мэнд, боловсрол, малчин өрхийн ая тухтай амьдралын орчныг дэмжих зорилгуудыг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгуудын тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого боловсруулан ажилладаг. Нийгмийн Хариуцлага, Тогтвортой Хөгжлийн бодлого нь манай үйл ажиллагааны нэн чухал бодлогын баримт бичиг байдаг бөгөөд хэрэгжилтийг хангах чадварлаг баг ажиллахаас гадна компанийн нийт ажилтан, албан хаагчид, ажил үйлчилгээ нийлүүлэгч гэрээт байгууллагууд, хамтран ажиллаж байгаа гадаад, дотоодын харилцагчид болон үйл ажиллагааны бусад бүхий л оролцогч талууд энэ бодлогын хэрэгжилтийг дэмжин ажилладаг юм.
Бид оролцогч талуудын оролцоог зөв зүйтэй, эрх тэгш, хамгийн үр дүнтэй хангах төлөвлөгөөг боловсруулан бусад бүх бичиг баримтуудын адилаар жил бүр биелэлтийг дүгнэж, алдаа оноонуудыг илрүүлж, тасралтгүй сайжруулан ажилладаг системийг нэвтрүүлсэн. Орон нутгийн иргэд болон бидний үйл ажиллагааны нөлөөнд автах боломжтой бусад бүх оролцогч талуудад бидний үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмынхаа хүрээнд Монголын Алт Компани дээр “Гомдол, санал хүлээн авах, үнэлэх, барагдуулах, шийдвэрлэх, хариу өгөх” механизм ажиллаж байдаг. Мөн жил бүрийн тогтвортой байдлын тайланг гаргаж Компанийн бодлогын зөвлөлийн хэмжээнд хэлэлцүүлэн олон нийтэд нээлттэй танилцуулга хийж хэвших зорилт тавин ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Тогтвортой хөгжлийн зорилт нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, нийгэм, олон нийтэд ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах, нийгмээс үргэлж дэмжлэг авч, үйл ажиллагаа явуулах “нийгмийн лицензийг” хүндэтгэх замаар бизнесийнхээ тогтвортой хөгжлийг хангах явдал юм.
Тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгох зорилгоор эрдэс баялагт нэмүү өртөг шингээн боловсруулж, үүнээс олсон орлогыг дэд бүтэц, аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний хөгжлийг дэмжсэн эдийн засгийн солонгорсон бүтэц бий болгох, нөхөн сэргээгдэх үнэт баялаг бүтээх зорилго бүхий тогтвортой хөгжлийн стратегийг төлөвлөн ажилладаг.