.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Нүүрсний давхаргын метан хийн төсөл

Газарзүйн байршил: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Улаанбаатар хотоос зүүн урагш 850 км, Хятад улсын Сэхэ боомтоос 52 км, Нарийнсухайтын уурхайгаас урагш 1 км зайд, Саус Гоби Ресоурсез компани ажиллуулдаг Овоот Толгойн уурхайтай хил залгаа оршино.

ТУРШИЛТ, СУДАЛГАА

Даян дэлхийн метан хийн санаачлагын (GMI) хүрээнд АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Равен Ридже Ресоурсез Инкорпорэйтэд Компанитай хамтран нүүрсний хайгуулийн үед 83-379 м гүнтэй 4 өрөмдлөгийн босоо цооногуудаас дээж авсан. Хийн нөөцийг -150м -250м -350м ба -450м байдлаар үнэлэхэд нийт 728.98 сая м нббц байгааг тогтоосон.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Уурхайн нүүрс нь зэрэглэлийн хувьд дэгдэмхий бодис ихтэй, С зэргийн бөгөөд витринитээр баялаг тул метан хий ихээхэн агуулагддаг тул нүүрс олборлолтын үед агаарт цацагдаж байдаг. Иймд хөрс хуулалт хийж олборлолт явуулахын өмнө урьдчилсан цооног өрөмдөж метан хийг соруулан авч ашиглах нь хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Учир нь нүүрсний давхаргын метан хийн нь CO2 –оос 21 дахин хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг. Төслийн үйл ажиллагааны 15 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарал 187,900 тонноор буурах боломжтой.

ss

ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭР ТОГТООЛ

Газрын тосны шинэчилсэн хуулийг 2014 оны 9 сард баталж, Уламжлалт бус газрын тос буюу метан хийг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн.
Газрын тосны газартай метан хийн эрлийн ажил хийг гэрээг 2014 оны 9 сарын 10-өдөр байгуулсан.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

Равен Ридже Ресоурсез Инкорпорэйтэд Компани 2012 онд урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ЖЭМР ХХК-тай хамтран боловсруулж байна.
АНУ, Австрали, БНХАУ-ын метан хийн хайгууль олборлолт хийдэг компаниудаас хайгууль, судалгааны ажил хийх техникийн болон үнийн санал авсан.
Хийн генераторын нийлүүлэх боломжтой АНУ-ын General Electric, Wagner Asia компаниудаас үнийн санал авсан.
2015 оны хавар метан хийн хайгуулийн цооног 3 өрөмдөж, үр дүнгээр ТЭЗҮ боловсруулах, туршилтаар 5 МВт хүртлэх цахилгаан үйлдвэрлэхээр төлөвлөж байна.