.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Мэдээ 2017 оны March дугаар сарын 02-нд нийтлэв.


Сонгон шалгаруулалтын нэр: Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байршилтай Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаанд ISO 14001:2015 ба ISO 9001:2015 нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

Сонгон шалгаруулалтын дугаар:  № 2017/01

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг: ХУД 1-р хороо 19-р хороолол Чингисийн өргөн чөлөө “Монголын алт” (МАК) ХХК-ийн төв байр.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2017.02.20-2017.03.07

Эрх бүхий байгууллага нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  1. Компанийн танилцуулга, туршлага
  2. Компани, аж ахуйн нэгж, иргэний энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Зөвлөх үйлчилгээний экспертүүдийн анкет, дэлгэрэнгүй танилцуулга
  4. Нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө
  5. Төлбөрийн нөхцөл –Үнийн хөнгөлөлт, төлбөрийн хуваарь, бартер хийх нөхцөл

Ажлын даалгавар:

  • Хэрэгжүүлэх хугацаа: 2017 оны 3 сарын 15-наас олон улсын стандартын баталгаажуулалтын сертификат авах хүртэл
  • Хэрэгжих хүрээ: Хийт бетоны үйлдвэр болон үйлдвэрийн түүхий эд нийлүүлэгч Дэнжийн элсний уулын хэсэг
  • Үйл ажиллагаа: Монгол улсын хэмжээнд анхдагч евро техниологи бүхий Хийт бетоны үйлдвэрт чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцооны Олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулахад үйлдвэр ба компанийн онцлогт тохирсон зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллах
    • Стандартыг нэвтрүүлэх ба хэрэгжүүлэлтийн үеийн идэвхижүүлэлт, сайжруулалтын ажлуудыг ажлын төлөвлөгөөнд тусгасан байх
  • Үр дүн: Дурьдсан стандартуудын дагуу боловсруулсан удирдлагын тогтолцооны баримт бичгүүд, сургалтууд, ажлын гүйцэтгэлийн тайлан

 

Хийт бетоны үйлдвэрт олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллагууд ба хувь хүмүүс үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Бидний зүгээс сонгон шалгаруулалтанд тэнцсэн эрх бүхий ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар “Монголын алт” (МАК) ХХК-ийн Байгаль орчин нийгмийн хариуцлагын албаны менежертэй холбогдоно уу.

Утас: 75759700 (708)