.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

СУРГАЛТ ХӨГЖИЛ

“Монголын Алт”(МАК) компани нь үйл ажиллагаа болон хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд инженер, техникийн мэргэжилтнээр бэлтгэгдэж буй чадварлаг оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн суралцах хугацаанд нь дадлагажих болон ажиллах боломж олгох замаар компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, улмаар компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан сурагчдын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж сургалтын тэтгэлэг олгодог юм. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, оюутан залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөрүүддээ ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, үйлдвэрлэл явуулж байгаа орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байраар хангах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Энэхүү ажлын хүрээнд ОХУ, Герман, Хятад, АНУ, Солонгос зэрэг дэлхийд тэргүүлэх боловсрол олгодог олон улсын сургуульд бакалавр болон магистраар мөн дотоодын их дээд сургуулиудад “МАК” компанийн тэтгэлгээр 40 гаруй оюутан залуучууд суралцаж байна.

DSC_0509

Мөн компанийн ажиллах хүчнийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх сургалтын хүрээнд

-Дунд шатны удирдах ажилтнуудын сургалт
-Цахилгаанчдын тусгай эрх олгох сургалтууд
-Герман улсад механик инженер техникийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт
-Эрдэнэтийн “Технологийн сургууль”-тай хамтран зохион байгуулсан Хүнд даацын автосамасвал БеЛАЗ-ын машинч – ийн сургалтууд
-Механик инженер техникийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх “Вагнер Ази” сургалтын төвтэй хамтарсан сургалт
-“BUCYRU”S-ийн төлөөлөгчийн газраас явуулсан экскаваторын сургалтууд
-Ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтууд
-Австрали улсад зохион байгуулагдсан Майкромайн төлөвлөлтийн программын сургалт
-БНХАУ-д Механикжсан уул уурхайн технологи зэрэг сургалтуудыг ажилтнуудын дунд зохион байгуулан явуулж байна.