.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Мэдээ 2017 оны July дугаар сарын 31-нд нийтлэв.


Огноо: 2017 оны 07 дугаар сарын 31

Тендер шалгаруулалтын нэр: Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн нүүрсний ил уурхайд гэрээт олборлолтын ажил гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалт

 Монголын Алт (МАК) ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос Хөөтийн нүүрсний ил уурхайд жилийн 3.6 сая.м3 уулын цул хөдөлгөх ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг компанид бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг Голомт банкны 8140000114 тоот төгрөгийн дансанд тушааснаар авах боломжтой.

Тендерт оролцогч нь сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн ажлын туршлагатай байх ёстой.

Тендерийг 2017 оны 08-р сарын 07-ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08-р сарын 08 -ний өдрийн 09 цаг 00 минутад нээнэ.

Тендерийн материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, I хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн төв байр-44

Шуудангийн хаяг: Улаанбаатар 17030, Ш/х-66

Утас: +(976-11) 7575-9700

Факс: +(976-11) 7010-7481

Харилцах ажилтан Д.Сосорбарам

Утас: 8811-0762, 8800-9572

Цахим шуудан: mashbat@mak.mn, sosorbaram@mak.mn

Вэб сайт: www.mak.mn