.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
784291871

ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Төслүүдийн суурь судалгаа, инженерийн зураг төсөл, технологийн сонголт, лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтуудыг зохион байгуулах, эрдэс боловсруулалтын салбарт бизнесийн шинэ чиглэл бий болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Мөн ажиллаж буй уул уурхай, боловсруулах үйлдвэрүүдийн технологийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачлах, хамтран зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна.

ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Манай лабораториудад Монгол Улсын MNS болон АНУ-ын ASTM стандарт аргачлалын дагуу дараах шинжилгээ, судалгааны ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Шинжилгээний төрлүүд:

-Техникийн шинжилгээ (чийг, үнслэг, дэгдэмхий, илчлэг, суурь карбон,нийт хүхэр)
-Элементийн шинжилгээ (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүчилтөрөгч, нийт хүхэр)
-Хагас коксжуулах туршилт (хагас кокс, давирхай, хий, усны гарц)
-Чулуун нүүрсний коксжилтын барьцалдах чадварын үзүүлэлт (RI)
-Чулуун нүүрсний чөлөөт хөөлтийн индекс (FSI)
-Бүх төрлийн нүүрсний баяжицын судалгаа (шигшүүрийн болон фракцын шинжилгээ, баяжицын зэрэглэл)
-Бүх төрлийн нүүрсний хатуулаг, нунтраграцын зэрэг (Hardgrove Index)
-Нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн схемийн сонголт, тооцоо үнэлгээ

Багаж төхөөрөмж:

-LECO фирмийн техникийн шинжилгээний багаж “TGA-701”
-LECO фирмийн элэментийн шинжилгээний “TruSpec”
-Илчлэг тодорхойлох автомат төхөөрөмж “AC-500”
-Америкийн Хардгроувийн төхөөрөмж
-Шатдаг занар, нүүрс хагас коксжуулах Фишерийн багаж
-Чөлөөт хөөлтийн индекс тодорхойлох төхөөрөмж
-Баяжиц тодорхойлох комплекс
-Oxford Instruments компанийн химийн найрлага тодорхойлох ренгенофлуоресцентийн анализатор

ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ

Бүх төрлийн ашигт малтмалын хүдрийн болон нүүрсний баяжигдах чанарыг тодорхойлж, баяжуулах технологийн схем, оновчтой горим боловсруулах, технологийг боловсронгуй болгох судалгаа шинжилгээний ажил явуулах, шинэ техник, тоног төхөөрөмж суурилуулах, технологи нэвтрүүлэхэд лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний ажлыг явуулж үр дүнг тооцоолж дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг хийж хайгуулын ордын үнэлгээ, ТЭЗҮ-ийг боловсруулна.

Судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэлүүд:

Хүдэр бэлтгэл: Бүх төрлийн ашигт малтмал болон нүүрсний хатуулаг, нунтаграх чадвар зэрэг физик шинж чанаруудыг тогтоохын зэрэгцээ бутлагдсан, нунтаглагдсан бүтээгдэхүүний бүхэллэгийг тодорхойлох, шинэ үйлдвэрийн хүдэр бэлтгэх технологийн зураг төсөл хийх, тээрмийн бүтээмж, нунтаглах болон ангилах процессийн үр ашиг, ган хуяг, бөмбөлөгийн зарцуулалт зэргийг тооцох судалгаа хийнэ.

Баяжуулалт: Бүх төрлийн ашигт малтмал ба нүүрсний дээжинд баяжигдах чанарыг флотацийн, гравитацийн аргаар тодорхойлох, баяжуулах технологийг боловсруулах, урвалжийн горим ба зарцуулалтыг оновчлох туршилтыг лабораторийн нөхцөлд орчин үеийн тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан гүйцэтгэнэ.

Статистик боловсруулалт: Бүх төрлийн ашигт малтын хүдрийн химийн болон фазын шинжилгээний үр дүн, технологийн үзүүлэлтүүдийн өгөгдлийн баазыг ашиглан ойрын үед болон хэтдээ боловсруулах хүдрийн баяжигдах чанарын үзүүлэлтүүдийг урьдчилан таамаглаж, загварчлал хийнэ.

Багаж төхөөрөмж

-Хацарт бутлуур болон булт бутлуур HF: БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Материалын бүхэллэгийн хэмжээг багасгана.
-Ширхэглэлийн анализатор Gilson-SS8R: Бутлагдаж, нунтаглагдсан хүдрийн ширхэглэлийн хэмжээг тогтооно.
-Бондийн тээрэм Bico: Хүдрийн хатуулаг тогтоож, нунтаглалтын горим тогтооно.