.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Мэдээ 2012 оны October дугаар сарын 01-нд нийтлэв.


“МАК” компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, оюутан залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөрүүддээ ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор гадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, үйлдвэрлэл явуулж байгаа орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байраар хангах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуулийн сурагчдаас 10 сурагчийг Дорнод аймгийн Политехникийн коллеж, Дорноговь аймгийн МСҮТ-д сургалаа. Түүнчлэн Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгаас 50 гаруй залуусыг хүнд даацын автосамосвал белазын операторчийн мэргэжлийн сургалтанд компанийн зардлаар сургаж ажлын байраар хангасан юм. Сургалтын тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагааны үеэр тэтгэлгийн болзол хангасан зарим оюутнуудын сэтгэгдлийг нь сонслоо.
ШУТИС-ийн 3-р курсын оюутан Ц.Хонгорзул: Би ШУТИС-д баяжуулалтын мэргэжлээр суралцдаг. МАК” компани нь ашигт малтмалыг зөвхөн олборлоод зогсохгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх чиглэлээр судалгааны ажлууд явуулж байгаа. Компанийн чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эдгээр төсөл, судалгаануудад оролцох, тэднээс ихийг суралцах боломж олгож байгаа компанийн удирдлага, хамт олонд баярлалаа.
ШУТИС-ийн 3-р курсын оюутан Ц.Мэндбаяр: Би Дорноговь аймгийн харьяат. Манай аймгийн нутагт “МАК” компанийн Цагаансуваргын , цементийн зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Тэдгээр төслүүдэд гар бие оролцож төрсөн нутагтаа ажиллах, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаад баяртай байна.
Мөн тэтгэлэгт хамргадсан оюутны ээж Б. Уламцэцэг хэлэхдээ “Тэтгэлэгт хөтөлбөрийг оюутнуудын дунд зохион байгуулж байгаа нь зөвхөн оюутнуудын сурах бололцоог бүрдүүлж, идэвхийг дэмжээд зогсохгүй, гэр бүлд нь санхүүгийн том дэмжлэг болж байгаад эцэг, эх бид бүхэн баяртай байна” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн. Ийнхүү “МАК” компанийн хамт олноос тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүслээ.