.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААСАН АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

Мэдээ 2016 оны December дугаар сарын 28-нд нийтлэв.


Монгол улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөн тусгаар тогтнолоо олсон, бидний өвөг дээдэс түүхэн алдараа дахин сэргээсэн 1911 оны эрх чөлөөний хувьсгалын өдөр, мөн Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг буулгаж, улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй, хөдөлмөрийн хамт олноо тэргүүлэнажиллаж ирсэн манай хамт олны зарим төлөөллийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

Зэсийн төсөл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Юрагийн Хэрлэнбаярыг “Алтан Гадас” одонгоор шагнажээ.867c0077

МАК компанийн сүүлийн 10 орчим жил хэрэгжүүлж байгаа ашигт малтмалын болон барилгын материалын төслүүдийн хувь заяаг атгаж, бүтээн байгуулалт болгоход бодитой хувь нэмрээ оруулж байгаа хүн бол ТУГ-ын захирал асан эдүгээ Зэсийн төсөл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Юрагийн Хэрлэнбаяр билээ. Энэ компанитай арван жил хувь заяагаа холбохдоо хийсэн бүтээснийг нь Монгол Улсын ерөнхийлөгч үнэлж Монгол төрийн “Алтан Гадас” одонг түүнд хүртээсэн байна.

МАК компанийн Ми-АМТ171 нисдэг тэрэгний дарга, багш нисэгч Даржаагийн Байгалийг “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-оор шагнажээ.867c0054

Д.Байгаль нь 1989 онд хуучин ЗХУ-ын Фрунзе хотын цэргийн нисэхийн сургууль төгсөж, улмаар Монгол Улсын Зэвсэгт хүчин, иргэний нисэхийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байгаа, 8000 орчим цагийн нислэгийг үйлдэн 1.6 сая орчим км агаарын замыг туулсан бөгөөд өөрийн жолоодсон хөлгөө чадварлаг эзэмшин, үйлдвэр уурхайн хэсэгт төдийгүй МАК компанийн үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай газруудад саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгдөгөөс гадна төр засгийн удирдлага, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид, аялагчдыг Монгол орны өнцөг булан бүрт хүргэх, мөн ядарч зүдэрсэн, өвдөж зовсон иргэдийг тээвэрлэн амь насыг нь аврах эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн тэр л гавьяа зүтгэлийг нь Монголын төр үнэлсэн байна.

Худалдааны газрын захирал Дамчаагийн Далайбаяр, Хийт бетоны үйлдвэрийн Ерөнхий инженер М.Энхсайхан, Төслийн удирдлагын газрын Төслийн менежер Н.Баяржавхлан, Нарийн сухайтын уурхайн дарга Б.Батхаан, Ерөнхий механик Туулын Баярхүү нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль” шагнажээ.

867c0110

867c0098

867c0132

Компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, экспортын гол нэрийн түүхий эд болох нүүрсний худалдааг эрчимжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн Худалдааны газрын захирал Дамчаагийн Далайбаяр, Евро технологийг Монголд нутагшуулах, Монгол орны барилгын салбарт шинэ нэрийн бүтээгдэхүүнийг бий болгоход амжилттай ажиллаж ирсэн Машлайн Энхсайхан, Нарантогтохын Баяржавхлан,Хариуцсан хамт олноо чадварлаг зохион байгуулж, уурхайн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг бий болгон ажиллахад үр бүтээлтэй олон жил ажиллаж ирсэн Байшийгийн Батхаан, Туулын Баярхүү нарыг Монгол Улсын ерөнхийлөгч “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнажээ.

867c0186

“Монголын Алт” (МАК)компанийн Бодлогын Зөвлөл болон нийт хамт олныхоо өмнөөс мөн компанийн Бодлогын Зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат уурхайчин Бямбаагийн Нямтайшир, МАК компанийн ерөнхийлөгч Нямтайширын Цэлмүүн нарын нэрийн өмнөөс Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, ажилд тань амжилт бүтээл, гэр бүл, үр хүүхэд, аав ээжид тань эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.