.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Төслийг амжилттай хэрэгжүүлэх эрхзүйн баталгаатай боллоо

Мэдээ 2015 оны November дугаар сарын 09-нд нийтлэв.


Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын засгийн газар болон “Монголын Алт” (МАК) ХХК, “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК-ийн хооронд Цагаан Суварга төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Монголын Алт” (МАК) ХХК-ийг төлөөлж Ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Эрдэнэс Цагаансуварга” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Цогт нар гарын үсэг зурав. Мөн Монгол улсын засгийн газар болон “Монголын Алт” (МАК) ХХК, “МАК Цемент” ХХК –ийн хооронд Хөх Цавын цемент-шохойн үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын гишүүн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “Монголын Алт” (МАК) ХХК-ийг төлөөлж Ерөнхийлөгч Б.Нямтайшир, “МАК Цемент” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баттулга нар гарын үсэг зурав.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар aж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх 4 үндсэн татварыг гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжинд заасан хувь хэмжээгээр тооцож ногдуулахаар Цагаан Суваргын төслийн хувьд 27 жилийн хугацаанд, Хөх Цавын цементийн төслийн хувьд 24 жилийн хугацаанд тус тус тогтворжуулж гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд татварын хууль тогтоомжинд өөрчлөлт орсноор тогтворжуулсан дээрх 4 төрлийн татвар, төлбөрийн хувь хэмжээ буурах тохиолдолд түүнийг эдлэх бөгөөд харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд хамаарахгүй байхаар тусгагдсан. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас татварын орчинг удаан хугацаанд тогтворжуулж татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэхээр гэрээнд тусгасан нь дээрх төслүүдийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм.