.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ХБНГУ-ын холбооны ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Аурубис компанитай зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг амжилттай байгууллаа.

Мэдээ 2015 оны November дугаар сарын 09-нд нийтлэв.


Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн 6.2-т ХБНГУ нь зориулалтыг заагаагүй зээлийн баталгаа гаргах хэлбэрээр Монгол Улсад ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэл байгуулахыг дэмжих тухай заасан.
МАК нь Цагаан Суваргын төслийн хүлээгдэж буй санхүүжилтийг дээр дурдсан ХБНГУ-ын Засгийн газрын баталгаатайгаар олгогдох зориулалтыг заагаагүй зээлээр санхүүжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ХБНГУ-ын Засгийн газраас Баталгаа гаргуулах хүсэлтийг PwC буюу төслийн санхүүжилтийн судалгааг хийж Засгийн Газрын комисст оруулдаг байгууллагад тавьж анхан шатны эерэг хариуг хүлээн аваад байна.
Уг баталгааг гаргуулах үндсэн нөхцлийн нэг болох Германы Засгийн газраас олгогдох баталгааны мөнгөн дүнгээс 4 дахин их үнийн дүн бүхий зэсийн баяжмалыг Герман улс руу нийлүүлэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр МАК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК болон Германы Аурубис компаниудын хооронд байгуулсан. Энэхүү гэрээгээр 15 жилийн хугацаанд, жил бүр 150,000 тонн зэсийн баяжмалыг Герман улс руу нийлүүлэх ба өнөөдрийн зэсийн үнээр тооцвол гэрээний нийт үнийн дүн нь 3.8 тэрбум орчим ам.доллар болох юм.