.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
untitled-5-01

ХИЙТ БЕТОНЫ ҮЙЛДВЭР

Үйлдвэрийн байршил:
Төв аймгийн Сэргэлэн Сум, Төмөр замын Баян зөрлөг, 1-р багийн нутаг Төв замын баруун талд МАК Хийт бетоны үйлдвэр

Өндөр хэмийн даралтат уурын сав буюу Автоклаваар боловсруулсан хийт бетон нь 1924 онд Швед улсад бий болж, Европт төдийгүй дэлхийн олон оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг барилгын материал болон тархсан байна.
“Монголын Алт” (МАК) ХХК нь ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж Евро Стандартын шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Шинж чанарын хувьд “Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой, хүн болон байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.

Автоклавт жигнэж бэхжүүлсэн энэхүү бүтээгдэхүүн нь хувийн орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал гэх мэт иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийг барихад өргөн ашиглах боломжтой.

“Евроблок”- ийн бүтцийн 60-85%-ийг жигд тархан байрласан, 1-2 мм-ийн хэмжээтэй хий бүхий вакуумжсан бөмбөлөг, хийн сүвэн цэрүүд бүрдүүлнэ. Материалын хатуу хэсэг нь талстсан холбогч материал буюу Tobermorite гэсэн эрдсээс тогтдог. Tobermorite aircrete нь кварц болон бусад эрдсүүдийг бага хэмжээгээр агуулдаг. Tobermorite –ийн химийн найрлага нь цахиурын давхар исэл, кальцийн оксид болон ус байдаг.

Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.

“Евроблок”-ийн давуу талууд

Хувийн жин

Барилгын дүүргэгч бусад материалтай Евроблокийг харьцуулахад түүний жин нь ойролцоогоор 50% хөнгөн байдаг. Энэ нь барилгын даацыг багасгаж суурийн зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг хэмнэснээр барилгын 1 м.кв талбайн үнийг бууруулах боломжийг танд олгоно.

Хэмжээний өргөн сонголт

“Евроблок” нь стандарт хэмжээтэй байхаас гадна Захиалагчийн хүсэлтээр дурын хэмжээгээр үйлдвэрлэж болно. Цаашид арматуртай хучилтын хавтан, даацын бүслүүр, цонх, хаалганы ялуу үйлдвэрлэх боломжтой.

Дулаан хадгалалт

“Евроблок”-ийн дулаан дамжуулалт-λ=0,09-0,13 Вт/м°С, учир дулаан хадгалах чанар сайн. Тухайлбал Тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ. Монгол орны нөхцөлд (–40 +40˚-ийн хэмд) “Евроблок”-ийн 40 см-ын зузаантай хана нь нэмэлт дулаалгын материал хэрэглэхгүйгээр дулаан хадгалах үзүүлэлтийг бүрэн хангана.

Бат бэх чанар

Евроблок нь 400-500кг/м³3 нягттай учраас ердийн бетоноос 5 дахин хөнгөн ба 600 x 400 x 250мм хэмжээтэй стандарт блок нь 100 тн ачаа даах чадвартай.

Зүсэлтийн нарийвчлал

“Евроблок” нь угсрахад хялбар, өөгүй тэгш хэмжээсийг барих боломжийг бүрдүүлсэн ба урт, өргөн, өндрийн хэмжээнд хүлцэх алдаа нь 1,5 мм-ээс ихгүй байна.

Дуу чимээний тусгаарлалт

“Евроблок”-ийн сүвэрхэг мөн вакуумжсан хийт бөмбөлөгт бүтэц нь дуу чимээг маш сайн тусгаарлаж өгдөг. (Rw=40-50 dB)

Ажлын бүтээмж өндөр

Жин болон хэмжээний харьцаа, гар бариул зэрэг нь барилгын ажилд нэн тохиромжтойгоос гадна өрлөгийн ажлын хугацааг 4 дахин бууруулна. Евроблокт хадаас хадах мөн тастаж, хөрөөдөх, дурын хэлбэр гарган механик боловсруулалт хийх боломжтой ба мэргэжлийн өрлөгчин шаардагдахгүйгээр 1 м²2 ханыг 1 хүн 15-20 минутад өрнө.

Галд тэсвэртэй

“Евроблок” нь 100% байгалийн эрдэст материалаас бүрдсэн ба шатдаггүй, галыг дэмждэггүй, ингэснээр барилгын бусад хэсэгт гал тархахаас хамгаалах чадвартай.

Бүтээгдэхүүний чанар тогтвортой

Материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автоматчилагдсан үйлдвэрлэл учраас хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чадсан.

Ус, чийгэнд тэсвэртэй

“Евроблок”-ийн найрлагад нь усанд үл уусах эрдсүүд ордог . Иймд чийгийг өөртөө тогтоодоггүй ба гадагшлуулдаг.

Хорхой шавьжид идэгдэхгүй

“Евроблок” нь ямар нэгэн химийн процессод идэгдэж ялзрал явагдахгүй ба хорхой, шавьж болон мэрэгч амьтад үүрлэхгүй

Эко бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний найрлагад химийн ямар нэгэн хортой нэгдэл агуулаагүй учраас хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

“HESS AAC SYSTEMS”-ийН технологийГ МОНГОЛД нэвтрүүлж байна

HESS AAC SYSTEMS нь 30 жилийн өмнөөс хийт бетоны зах зээлд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний болон түүний нийлүүлэх чиглэлээр дагнан ажиллаж ирсэн ба зах зээлдээ тэргүүлэгч нь юм.
HESS AAC SYSTEMS нь Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад үйлдвэрийн шугамыг угсарч суурилуулж өгсөн.

HESS AAC SYSTEMS нь автоклавт хийт бетон болон сликат тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн “Ноу-Хау” эзэмшин тоног төхөөрөмжөө байршуулсан үйлдвэрүүдэд түүнийгээ шилжүүлдэг.

Тус компанийн нийлүүлдэг тоног төхөөрөмж нь Европын EN баталгаат хяналтын стандартыг хангасан байдаг.

“ЕВРОБЛОК”-ийн техникийн үзүүлэлтүүд
table_AAC_1
Бүтээгдэхүүний савлагаа болон өрлөгийн хэмжээ
table_AAC_22
Евроблокоор байшин барих заавар
as_
as_2
as_3
as_4
as_5
as_6
as_7
as_8
Евроблокоор байшин барих заавар /видео/