.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ЖУРАМ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Компанийн хүний нөөцийн бодлого зорилго нь компанийн дээдлэх үнэт зүйлс, зорилтод стратеги, урт болон богино хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийг оновчтой сонгох, өндөр мэдлэг боловсрол, ур чадвар бүхий ажиллагсдаар ажлын багийг бүрдүүлэх, тэднийг сургаж, хөгжүүлэхэд оршино.

ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ГАЗАР

“Монголын Алт”(МАК) ХХК –ийн Хүний нөөц, сургалтын газар нь:
-Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх,
-Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх,
-Ажлын бүтээмж , чанар, дадал, гүйцэтгэлийг тогтмол сайжруулах -Ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох -Хүний нөөцийн болон байгууллагын дотоод менежментийн бодлоготой уялдсан ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

Анкет материал бөглөх www.anket.mak.mn,
Хүний нөөцийн чиглэлээр харилцах hr@mak.mn,
Сургалтын чиглэлээр харилцах surgalt@mak.mn

АЖИЛД АВАХ ЖУРАМ

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон ажилтан, сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Ажилд орохыг хүсэгчдээс сонгон шалгаруулалт хийж ажилтанг ажилд авах үйл ажиллагаа нь “Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулж авах тухай журам”-ын дагуу дараах үе шаттайгаар явагдана.

БҮРДҮҮЛЭЛТ

Ажилд орохыг хүсэгчдээс дараах материалыг бүрдүүлж авна

-Анкет / компанийн www.anket.mak.mn сайтаар бөглөх, онлайн хэлбэрээр/
-3 % зураг / сүүлийн 3 сарын байдлаар /
-Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар/нотариатаар баталгаажуулсан/
-Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт
-Ажилд орохыг хүссэн өргөдөл
-Гурван үеийн намтар
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар
-Бусад баримт бичиг / шаардлагатай тохиолдолд/