.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
78429187

ХӨДӨӨ АЖ АХУЙН “СҮМБЭР” ТӨСӨЛ

Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн технологи бүхий махны чиглэлийн хөдөө аж ахуйн үлгэр жишээ цогцолборыг байгуулахаар МАК компани эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн “Сүмбэр” төслийг Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил 2011 оноос эхлэн 2020 он хүртэл явагдах бөгөөд 2020 он гэхэд 221 ажлын байр шинээр бий болно.

Төслийн үндсэн үзүүлэлт:

Нутгийн үүлдрийн малыг дэлхийн махны чиглэлийн сонгодог үүлдрүүд болох Ангус, Лимузин үхэр, Суффольк, Дорсет хониор сайжруулж, өсвөр үхрийг 420-450 кг, өсвөр хонийг 40-42 кг амьдын жинд тус тус хүргэж нядлан махны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх;

Усалгаагүй 1,500 га талбайд тэжээлийн ургамал, усалгаатай 1,000 га талбайд даршны ургамал тариалах, элит үр үйлдвэрлэж, аж ахуйн дотоод хэрэгцээг хангах, бүс нутгийн зах зээлд борлуулах;

6,000-8,000 га хадлангийн талбайг сайжруулж, 1 га талбайгаас авах ургацыг 8-10 центнерт хүргэх, жил бүр 5,000-6,000 тн сайн чанарын өвс бэлтгэж, мал тэжээх, бордоход ашиглах;

Малын чанар сайтай тэжээл бэлтгэх орчин үеийн өндөр хүчин чадалтай техникийн дэвшилтэт паркийг бий болгох;

Цөм сүргийн хээлтүүлэгч, хээлтэгч болон өсвөр малыг 150-180 хоногт байран маллагааны нөхцөлд чанар сайтай тэжээлээр тэжээж, бордох;

Орчин үеийн автоматжуулсан техник тоног төхөөрөмж, хүчин чадал бүхий мах боловсруулах үйлдвэр байгуулах,

Үйлдвэрлэх махны чанарын үзүүлэлт олон улсын ISO стандартын дагуу бэлтгэгдсэн хуримтлал буюу гадар өөх харьцангуй багатай, булчин завсрын өөхөн судал ихтэй, шингэц сайтай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Төслийн Малын тоо, толгойн өсөлт \мян-тол\

2017 он гэхэд үхрийн аж ахуйд хээлтэгчийн тоог 5,000, хонины аж ахуйд хээлтэгчийн тоог 10,000 толгойд хүргэх, 2020 он гэхэд маханд борлуулах өсвөр үхрийг 3,750 толгой, маханд борлуулах өсвөр хонины тоог 8,100 толгойд хүргэнэ.
Төслийн өгөөж

Төсөл хэрэгжсэнээр Халхголын бүс нутгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахын сацуу зүүн бүсийн махны чиглэлийн мал аж ахуй, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бодит ахиц гарна,

Бүс нутгийн малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр тухайн бүс нутгийн малчид, мал бүхий аж ахуйн нэгжүүдтэй технологийн сүлжээ байгуулж, зах зээлийн шударга зарчмаар хамтран ажиллах,

Мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчид, малчдыг орон нутгаас бэлтгэж ажлын байраар хангах замаар шинэ ажлын байрыг нэмэгдүүлнэ.