.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Цагаан суваргын зэс-молибденийн төсөл

Цагаан Суваргын зэс-молибдений төсөл:

Улаанбаатар хотоос 560 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 220 км, Говьсүмбэр аймгийн төв Чойроос 280 км, Оюутолгой ордоос 165 км зайд, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг.


Ордын геологи судалгааны ажлын товч түүх

Цагаан Суваргын ордын зэс-молибденийн хүдрийг олборлон, боловсруулах томоохон төсөл хэрэгжүүлэхэд уг ордод өмнө нь хийгдсэн геологи хайгуулын ажил олон улсын стандартад нийцээгүй, өрөмдлөгийн ажлын керн авалт хангалтгүй, хүдрийн биетийн гүн рүү судалгаа дутуу хийсэн, хайгуулын цооног хоорондын зайг хэт хол тавьсан зэрэг дутагдалтай асуудлууд гарсан тул ордын баялгийг тухайн үеийн Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэж баталгаажуулаагүй байна. Иймээс МАК ХХК нь 2001-2008 онуудад өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажлыг олон улсын стандартын дагуу хөндлөнгийн геологийн судалгааны компанийн хяналтан дор хийж гүйцэтгэсэн. Улмаар геологийн хайгуулын ажлын үр дүнг Канадын CNI 43-101, Австралийн JORC болон Монгол Улсын стандартын дагуу боловсруулж, 2009 онд ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, Ашигт малтмалын нөөцийн улсын санд бүртгүүлсэн.

Ордын батлагдсан нөөц нь 250 сая тонн үндсэн сульфидийн хүдэр буюу металлд шилжүүлснээр 1,6 сая тонн зэс, 66 мянган тонн молибден. Мөн 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд

2001 – 2008
Геологийн хайгуулын нарийвчилсан судалгаа, өрөмдлөгийн ажил: МАК

2006 – 2007
Хайгуулын ажлын аудитын хяналт, CNI 43-101 стандартын дагуу баялаг/нөөцийн тайлан: P&E MINING CONSULTANTS

2006 – 2008
Технологийн судалгаа: Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, SGS
LAKEFIELD, CIMM Chile, SGS Australia

2008
JORC стандартын дагуу баялаг/нөөцийн үнэлгээ: Micromine Consulting Pty

2008 – 2011
Банкны ТЭЗҮ, Үндсэн зураг төсөл: POLYSIUS AUSTRALIA, SNC LAVALIN,
COFFEY MINING, BATEMAN INTERNATIONAL

2010 – 2012
Ил уурхайн машин тоног төхөөрөмж худалдан авалт, угсралт

2011
Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ:
FLSMIDTH SALT LAKE CITY

2011
Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ:
“ЖЭМР” ХХК

2012
Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, материалын тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ: PANALPINA

2012
Цагаан Суваргын хүдрийн ил уурхайн нээлт

2012 – 2013
Цагаан Суваргын төслийн бүтээн байгуулалтыг зээлээр санхүүжүүлэх гэрээ

2013
Цагаан Суваргын баяжмалыг урьдчилан борлуулах ерөнхий гэрээ


Хүдрийн ил уурхай

Ил уурхай нь 2012 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар олборлолтын бэлтгэл ажил хийгдэж байна. Ил уурхай нь жилд 14.6 сая тонн хүдэр олборлож, 14.4 сая тонн хөрс хуулалтын ажлыг хийх хүчин чадалтай. Уурхай нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгоно.

Одоогоор уурхайд 220 тн даацтай “Белаз” автосамосвал, 40 тн багтаамжтай “Белаз” зам усалгааны самосвал, 15м3 болон 20 м3 шанаганы багтаамжтай “Bucyrus” дизель болон цахилгаан экскаваторууд, “AtlasCopco”, “Sandvik”, “Hanjin” фирмийн тэсэлгээний өрмүүд, “Caterpillar” фирмийн автогрейдер, ачигч, бульдозерууд ашиглагдаж байна

Баяжуулах үйлдвэр

Баяжуулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 2012 оноос эхэлсэн. Баяжуулах үйлдвэр нь жилд 14.6 сая тонн сульфидийн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс жилд 316,000 тонн зэсийн, 4,400 тн молибденийн баяжмал гаргаж авах юм. Баяжуулах үйлдвэрийг 2015 оны эхний хагаст ашиглалтад өгөхөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

tss

1. ХӨВҮҮЛЭН БАЯЖУУЛАХ ХЭСЭГ

2. ХАЯГДЛЫН ӨТГӨРҮҮЛЭГЧ

3. УСГҮЙЖҮҮЛЭХ ХЭСЭГ

4. ИЛ УУРХАЙН ЗҮТ

5. НУНТАГЛАЛТЫН ХЭСЭГ

6. БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЗҮГТ

7. ХҮДРИЙН ОВООЛГО

8. АНХАН ШАТНЫ БУТЛУУР

9. ИЛ УУРХАЙ

Төслийн технологийн товч үзүүлэлт:

– Хүдэр дэх зэсийн агуулга- 0.6 хувь
– Молибденийн агуулга– 0.024 хувь
– Зэсийн баяжмал дахь зэсийн агуулга – 25.6 хувь
– Молибденийн баяжмал дахь молибденийн агуулга– 51.8 хувь
– Зэс авалт– 92 хувь
– Молибдени авалт– 65 хувь

Төслийн талбайд хийгдсэн бэлтгэл ажлууд

-Ажилчдын түр тосгон, 500 ажилчдын амрах байр , халуун ус, угаалгын газар
-Ажилчдын чөлөөт цаг өнгөрөөх төв
-300 хүний хоолны заал, 1000 хүний хоол бэлтгэх гал тогоо
-Офис, эмнэлгийн байр
-Ундны ус цэвэршүүлэх, ахуйн бохир цэвэрлэх байгууламжууд
-Бетон зуурмагийн узел
-Үйлдвэрийн талбайн хашаа
-Түлшний агуулах
-Ил уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв
-Хайрга, дайрга бэлтгэх хэсэг
-Түр лаборатори
-Анхдагч бутлуур, нунтаглалт, хүдэр буулгах талбай, 220/22 кВ-ын дэд станц, флотацийн хэсгийн газар шорооны ажлууд.

Байгаль орчны талаар хийж гүйцэтгэсэн ажлууд

-Байгаль орчны суурь судалгаа:
-Монгол Улсын “Байгаль орчны үнэлгээний тухай” хууль, БОАЖЯ-ны Ерөнхий үнэлгээний дүгнэлт, Нарийвчилсан үнэлгээний чиглэл хуваарь, шаардлага болон Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны шаардлагад нийцүүлсэн Төслийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөөллийн нарийвчилсан судалгаа, үнэлгээ:
-Археологийн судалгаа, археологийн олдворын малталт, судалгааны ажил:
-Палеонтологийн судалгаа:
-Байгаль орчин, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө:
-Төслийн талбайд “CAMPBELL SCIENTIFIC UT30” автомат цаг уурын станц:
-Төслийн талбай дахь ногоон байгууламж (8,200 ш хайлаас, 2180 ш улиас):

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар

-Төслийн барилгын талбай дахь аюулгүй ажиллагааны хяналт, аюулгүй ажиллагааны сургалт,
-Ажилтнуудыг төслийн газарт хүргэх төлөвлөгөө,
-Барилгын ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны менежментийн төлөвлөгөө,
-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө,
-Ослыг зохицуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах R3 менежментийн төлөвлөгөө,
-Ослын үед аваарь устгах төлөвлөгөө.