.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ЦАГААН СУВАРГЫН ОРДОД ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛОВ

Мэдээ 2012 оны October дугаар сарын 12-нд нийтлэв.


Дорноговь аймаг дахь Цагаан суваргын баяжуулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх зорилгоор “Монголын Алт” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас урт хугацаат зээлийн санхүүжилтийг авах зээлийн нэмэлт гэрээг байгуулж, 450 сая ам долларын зээлийг авахаар боллоо. Энэ нь тус банкны хувьд Монголд хэрэгжүүлж буй төслийн хамгийн том хөрөнгө оруулалт юм. Дээрх хөрөнгө оруулалтыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн стандартад нийцсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд нэмэр болно гэж тус банкныхан үзэж байгаа аж. Уг төсөл хэрэгжсэнээр жилд 15 сая тонн хүдэр боловсруулан зах зээлд нийлүүлэх боломжтой болно. Дашрамд дурдахад “МАК” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банктай 2007 оноос хамтран ажилласаар ирсэн билээ.