.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Данийн Вант улсын “FLSmidth & Co.A/S”-ийн ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

FLSmidth Co.A/S нь цемент болон эрдэс боловсруулах үйлдвэрүүдэд дэвшилтэт техник,тоног төхөөрөмжийн зураг төслийг боловсруулан, үйлдвэрлэн, ханган нийлүүлдэг дэлхийн цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч компани юм.
Хөх Цавын цемент-шохойн үйлдвэрт Евро Стандартыг хангасан технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх болно.
Монголын Алт (МАК) ХХК нь 2012 онд Данийн вант улсын flsmidth & Co. A/S компанитай цементийн үйлдвэр мөн итали улсын fercalx компанитай шохойн үйлдвэрийн зураг төсөл, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан.
Хөх Цавын цемент-шохойн үйлдвэр 2017 оны 6-р сарын 9 -ны өдөр нээлтээ хийлээ.

Байршил:

Улаанбаатар хотоос 290 км, Чойроос 60 км зайд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр төмөр замын Олон Овоот өртөөнд байрладаг.

1. PC-32.5 маркийн цемент

Энэ нь М-20 зэрэглэлийн бетонд өргөн ашиглагдах ба даац авахааргүй их хэмжээний масс бетон шал, ханын цутгалт, төмөр хийц бүхий тэгш гадаргуутай барилгад өргөн ашиглагдана. Энэ маркийн цементийн бат бэх нь 32,5 МПа (буюу 300 кг/см²).

2. PC-42.5 маркийн цемент

Барилгын салбарт маш өргөн ашиглагддаг, М-30 зэрэглэл болон түүнээс дээш чанартай бетоныг гарган авахад энэхүү цементийг ашиглана. Бат бэхийн ангилал нь 42,5 МПа ( буюу 400 кг/см²).

3. PC-52.5 маркийн цемент

Өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжинд өргөн ашиглагдана. Энэхүү цементийн бат бэх нь 52,5 МПа ( буюу 600 кг/см²2).

4. PC-62.5 маркийн цемент

Маш өндөр чанарын бетоноор хийх ажилд зориулагдсан цемент. Бат бэхийн доод хэмжээ нь 62,5 МПа ( буюу 700 кг/см²).

5. SRC маркийн цемент – (Сульфатад тэсвэртэй цемент)

Хөрсний ус, гүний ус, далайн ус гм. энгийн цементийг гэмтээх сульфатын агууламжтай хөрс, усанд зориулагдсан цемент.

Сульфатад тэсвэртэй SRC маркийн цемент нь өндөр зэрэглэлийн болон дунд зэрэглэлийн эсэргүүцэлтэй гэж хоёр төрөл байх ба тэдгээр нь дотроо химийн найрлагаараа ялгаатай байдаг.

6. WRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (УСАНД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)Бэхжилт авах хугацаа 45 мин-10 цаг

  • Энэхүү цементийг газар доорхи байгууламж, ус тусгаарлах далан, далайн боомтын хана, туннел, ус дамжуулах хоолой, гүүр, зам барилгын ажилд өргөн хэрэглэнэ.
  • Хадгалалтын хугацаа 3 сар
  • Бэхжилт авах хугацаа 4-5 мин
  • Усанд тэсвэртэй цементийн 70%-нь 42,5 маркийн цемент, 10%-нь гидроалюминат, 20% -нь барилгын сайн чанарын шохой байх юм.

7. Шохой

  • Металлургийн шохойн урвалд орох хугацаа 5-8 мин.
  • Барилгын материалын үйлдвэрлэлд шаардлагатай шохойн урвалд орох хугацаа 5 хүртэл мин.
  • Кальцийн ислийн агуулга CaO 68%-92%
  • Магнийн ислийн агуулга MgO 2,5%-аас бага
ЖИЛД
1,070,000
ТОНН ЦЕМЕНТ
ЖИЛД
1,000,000
ТОНН КЛИНКЕР
ЖИЛД
100,000
ТОНН ШОХОЙ

ДЭД БҮТЭЦ

  • Интернэт, шилэн кабелийн холболтыг 2012 онд ашиглалтанд оруулсан.
  • Усан хангамжийн 6.4км шугам хоолой болон барилга угсралтын ажлыг 2012 онд ашиглалтанд оруулсан.
  • Төмөр замын Олон-овоо өртөөнөөс төслийн талбай хүртэлх 1.9 км төмөр замын ажлыг 2013 оны 6 сард улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Чойроос төслийн талбай хүртэлх 68 км урттай 110кв-ийн өндөр хүчдэлийн агаарын шугам, 110/35/10кв-ын дэд станцын барилга байгууламжийг 2012 онд ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон засмал авто зам нь төслийн талбайгаас 2,4 км зайтай.