.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ДЭД СТАНЦЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

Мэдээ 2012 оны November дугаар сарын 03-нд нийтлэв.


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, төмөр замын Олон овоотын өртөөнд барьж буй Цементийн үйлдвэрийг эрчим хүчээр хангах, Чойр-Цементийн үйлдвэрийн 68 км урт, 110 кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, 110\10 кВ хүчдэлтэй дэд станцыг 2012 оны 11 сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэж өглөө. Манай компанийн захиалгаар “Эрчмийн ундраа” ХХК-ийнхан дэд станцыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэсэн юм. Уг дэд станцыг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Батзоригоор ахлуулсан, эрчим хүчний салбарын чиглэл бүрийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авлаа. Уг дэд станц нь зураг төслийн дагуу, сайн хийгдсэн бөгөөд тус компани төвийн эрчим хүчний системийн томоохон хэрэглэгч болж байгааг албаны хүмүүс онцолсон.
Энэхүү дэд станц ашиглалтад орсноор манай компанийн цемент, шохой болон хагас коксын үйлдвэрүүд найдвартай эрчим хүчээр хангагдана. Ингэснээр улсын хэмжээний барилга, үйлдвэржилтийн гол хэрэгцээ болох цемент, шохойг үйлдвэрлэж барилгын материалын үнэд эерэгээр нөлөөлж , нийслэлийн утааг багасах хагас коксыг нийлүүлэх боломжтой болж байна. Тухайлбал дотоодын цементийн хэрэгцээний 50 орчим хувийг хангахаас гадна 600 гаруй ажлын байр шинээр нэмэгдүүлэх юм. Дашрамд дурдахад “МАК” ХХК-ийн Цементийн үйлдвэр нь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд урьдчилсан тооцоогоор 2014 оны зургадугаар сард эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна