.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХОД БАС НЭГ АЛХАМ ОЙРТЛОО.

Uncategorized, Мэдээ 2017 оны January дугаар сарын 17-нд нийтлэв.


“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт барьж байгуулж буй Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр энэ оны эхний хагаст ашиглалтанд орно. Монгол улсын эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах энэхүү үйлдвэрийн төслийг 331 сая ам.долларын өртөгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулж байгаа билээ.

Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр ашиглалтанд орсноор 700 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

867C0383

“Монголын Алт” (МАК) ХХК нь Дорноговь аймгийн Төв Сайншанд болон Айраг, Даланжаргалан  сумдад “Ажлын байрны Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 11-14-ны өдрүүдэд зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр орон нутгийн иргэдэд МАК компанийн үйл ажиллагаа, Цемент-шохойн үйлдвэрийн тухай болон ажлын байр, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 580 гаруй ажилгүй иргэд, залуучуудыг ажлын байранд бүртгэсэнээс мэргэжил олгох сургалт болон нээлттэй ажлын байранд 130 иргэнийг хамруулахаар болов.

Сумын иргэд орон нутагтаа тогтвортой ажлын байртай болж, ажилтай орлоготой болох чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь МАК компанийн зохион байгуулсан Нээлттэй өдөрлөгөөс ажиглагдаж байлаа.

Өдөрлөгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу “Монголын Алт” (МАК) ХХК нь бүтээн байгуулж буй “Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр”-ийн ажиллах хүчнийг орон нутгаас голчилон сонгон шалгаруулж авахын зэрэгцээ, үйлдвэрийн “Ажиллагсдын хотхон”-ыг Даланжаргалан сумыг түшиглэн байгуулахаар төлөвлөж байгаа юм.

867C0835

Өдөрлөгийн дараа өдөр буюу 15-нд мэргэжил олгох сургалтад хамрагдагсад “Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр”-т зочилж, өөрсдийн ирээдүйн ажлын байртайгаа танилцлаа.

867C0876