.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

ЧИНХУА-МАК-НАРИЙН СУХАЙТ ХХК

“Чинхуа – МАК – Нарийнсухайт” хамтарсан компани нь Монгол Улсын “Монголын Алт” (МАК) ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Чинхуа” группийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2002 оны 8 дугаар сард байгуулагдаж, 2003 оны 4 дүгээр сард нүүрс экспортын үйл ажиллагаагаа эхэлсэн.

Байршил: Улаанбаатар хотоос 860 км, Өмнөговь аймгийн төвөөс 320 км, Шивээхүрэн боомтоос 56 км-т, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутагт байрладаг.

Нүүрсний нөөц, олборлолт:

Хамтарсан компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий Хүрэнтолгойн талбайд газрын гадаргаас 250м-ийн гүн хүртэл В, С зэргээр нийт 28.6 сая тн нөөц тогтоосон.
Уурхай нь жилдээ 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд АНУ-ын Катерпиллар, Японы Хитачи, Комацу маркын өндөр хүчин чадалтай уулын техникүүд ашиглаж байна.

Шагнал урамшуулал:

2007, 2008, 2009 онуудад “МХАҮТ”-аас жил бүр шалгаруулдаг “ ТОР 100 аж ахуйн нэгж”- ээр, 2005 онд “Тэргүүний хөрөнгө оруулагч байгууллага”-аар, 2008,2009 онуудад “Найдвартай татвар төлөгч байгууллага”-аар тус тус шалгарсан.

Хамтарсан компанийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт:

– Сэхэ – Нарийнсухайтын уурхай чиглэлийн 35/10кВ, Нарийн Сухайт – Овоот чиглэлийн 10/0.4 кВ, Нарийн Сухайт – Гурвантэс сум чиглэлийн 10/0.4 кВ-ын нийт 96 км-ийн урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2007 онд барьж ашиглалтад оруулав.
– Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Ноён, Сэврэй сумдын чиглэлийн 35 кВ-ийн шугамыг эх үүсвэрээр хангасан.
– 2010 онд Шивээхүрэн – Нарийн Сухайтын чиглэлийн 55 км урттай хатуу хучилттай зам ашиглалтад оруулав.
– 2009 онд Гурвантэс суманд “Соёл, спортын төв”-ийг шинээр барьж, Сумын хүүхэд залуучуудад хүлээлгэж өгсөн.

Компанийн нийгмийн хариуцлага:

Тус компани нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд улс орны нийгэм эдийн засаг болон орон нутгийн тогтвортой хөгжил, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, нутгийн иргэд, малчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирлээ. Тухайлбал, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах, амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрх, иргэдэд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт хүндэрсэн болон цас зудны үеэр малчдад өвс тэжээл, эд материалын туслалцаа үзүүлэх, Гурвантэс суманд Тэмээчдийн баярыг ивээн тэтгэж зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг нэрлэж болно.
Жил бүр байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж мөрдөн ажиллахын зэрэгцээ байгаль орчны хамгаалах, цөлжилттэй тэмцэх “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн талбай байгуулан нийт 10,000 гаруй мод тарьж ургуулаад байна.