.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Монгол Улсын Нийгмийн Даатгал

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг онцолж “Шилдэг шимтгэл төлөгч”-өөр өргөмжлөв.

ТОП-100 Аж Ахуй нэгж

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимийн “Үндэсний ТОП-100 Аж Ахуй Нэгж” өргөмжлөлийг 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009 онуудад хүртлээ

ТОП-150 Аж ахуй нэгж 2011

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь 2011 онд Монгол улсын шилдэг 150 аж ахуй нэгжийн шалгаруулалтын хоёрдугаарт бичигдлээ

Хүндэт өргөмжлөл

Уул, уурхайн салбарын хөгжилд оновчтой хөрөнгө оруулалт хийж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн амжилттай ажиллаж “Дотоодын хөрөнгө оруулалтыг тэргүүлэгч Энтренёр”-оор шалгаран “Хүрэл Меркури”, Хүндэт өргөмлөл хүртлээ

Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуй нэгж

Монголын уул уурхайн салбарт амжилттай ажиллан нийгэм, эдийн засаг, оюуны болон уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлсэн учир “Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуй нэгж”-ээр шалгарав

Хүндэт өргөмжлөл

Бүтээн байгуулалтын олон салбарт бодит хөрөнгө оруулалт хийн, шинэ техник, технологи нэвтрүүлж, улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлж ажиллан “2009 оны Онцлох аж ахуй нэгж”-ээр тодруулан “Мөнгөн Меркури”, Хүндэт Өргөмжлөл олгов

Татвар төлөлтөөрөө тогтмол тэргүүлж Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмрээрээ Монголын татварын албаны дээд шагналыг хүртэв

ТОП-150 Аж ахуй нэгж 2011

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ 2011 оны “TOP-150 аж ахуй нэгж”-ээр шалгарав

Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн хамт олонд МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг өөрийн салбартаа мөрдлөгө болгон хэрэгжүүлж нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтэнд өөрийн байгууллагын үнэтэй хувь нэмрийг оруулан ажиллаж буйд тань үнэлж “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” цол өргөмжлөл хүртээв