.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Шивээ хүрэнгийн боомтын шинэ гарцуудыг нээлээ

Мэдээ 2013 оны January дугаар сарын 05-нд нийтлэв.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн болон Хятадын Сэхээ боомтуудад шинээр барьсан найман гарцыг энэ сарын 5-ны өдөр ашиглалтад орууллаа. Энэхүү ажлыг “Монголын Алт” \МАК\ ХХК санаачилж, зураг төслийг гаргасан бөгөөд “Чинхуа-МАК” хамтарсан компани, “Өмнийн говийн элс” компаниуд хамтран хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр босгосон байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, паспорт уншигч суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон дээрх гарцуудыг ашиглалтад оруулснаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, хил гааль, мэргэжлийн хяналтын ажилтнуудын ажлын ачаалал багасаж, ажиллах орчин нөхцөл сайжрах, нүүрс тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарт цаг хугацаа хэмнэх гээд олон давуу талтай.