.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ – “МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК

Мэдээ 2017 оны May дугаар сарын 16-нд нийтлэв.


Монголын Татварын алба “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж, “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ТЕГ-аас 31 татварын албанаас 99 татвар төлөгчийг “2016 оны Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ.

Үүний дотор ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын Газартай харьцдаг, “Том татвар төлөгч” гэж нэрлэгддэг аж ахуйн нэгж байгууллагуудаас “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын алт” (МАК) ХХК эхний гурван байранд шалгарчээ.

Тухайлбал, “МАК” компани 2016 онд  дотоод, гадаадын зах зээлийн нөхцөл тааламжгүй байсан хэдий ч өөрийн үйлдвэр, уурхай, салбар нэгжийн хүрээнд нөөц бололцоог дайчлан, өртөг зардлыг бууруулан, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, улс,орон нутгийн төсөвт нийт 71,2 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлсэн байна.

“Монголын Алт” (МАК)  ХХК нь  байгуулагдсан цагаасаа эхлэн тайлангаа тогтмол тавьж, татвараа хугацаанд нь төлж, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд ТЕГ-т ирүүлж хэвшсэн, татвар төлөлтөөрөө тэргүүлэх байранд ордог,  шилдэг татвар төлөгч, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч хувийн хэвшлийн тэргүүлэгч компанийн нэг юм.

“МАК” ХХК нь 1993 оноос өнөөг хүртэл уул уурхай, ашигт малтмал, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, улс орон нутгийн төсөвт нийт  1 Их наяд гаруй төгрөгийн татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-50,ТОП-100,ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад тогтмол оролцож, 1997 оноос тэргүүний шилдэг  аж ахуйн нэгжээр тасралтгүй шалгарч ирсэн түүхтэй.