.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

ЭЛДЭВИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙ

“Монголын Алт” (МАК) ХХК 1998 оноос үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөн Алагтолгойн ордын Алагтолгойн хэсгээс нүүрс олборлож эхэлсэн ба 2000 онд уг ордын Элдэвийн хэсэгт шинэ уурхай нээсэн юм. Алагтолгойн ордод уурхай нээгдэхээс өмнө эрчим хүчний чулуун нүүрсний зарим уурхайн үйл ажиллагаа доголдож, ОХУ-аас өндөр үнээр нүүрс импортлож эхлээд байлаа. МАК компанийн Элдэвийн уурхай нь өндөр үнэтэй чулуун нүүрсний импортыг бүрэн орлож чадсан, үндэсний хөрөнгө оруулалт бүхий, хувийн хэвшлийн анхны уурхай болж чадсан юм.

Байршил: Манай уурхай нь Улаанбаатар хотоос 290 км, Чойроос 60 км, төмөр замын Олон Овоот өртөөнөөс 22 км зайд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрладаг.

Нүүрс олборлолт: Уурхай нь жилдээ 200,000 тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлд нийлүүлж байна. Бид Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон хувь хэрэглэгчдийг сайн чанарын өндөр илчлэг бүхий нүүрсээр хангаж байна.