.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Эрүүл мэнд аюулгүй ажиллагаа

“Ажлынхаа дараа ажилтан бүр ямар ч осол гэмтэл, өвчлөлгүй гэртээ харьдаг байх” нь “Монголын Алт” \МАК\ ХХК-ийн чухал бодлогуудын нэг юм.
-“МАК”-ийн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанаас дээгүүрт тавигдах аливаа бизнес болон бизнесийн зорилго гэж байхгүй
-Ажлын байран дахь ямар ч осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой
-Компанийн удирдлагын хүлээх хариуцлагаас гадна компанийн ажилтан бүр өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хариуцна

ЗАРЧИМ

Компанийн менежерүүд, удирдах түвшнийнхөн өөрсдийн ажилчдад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар үлгэр дууриалал үзүүлж, түүнийг түгээн дэлгэрүүлж, бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Цаашилбал манай компанийн үнэт зүйлс, хамтын ажиллагаа болон хариуцлага зэрэг нь биднийг бие биеэсээ тогтмол суралцаж, улмаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шилдэг ажлын туршлага, шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг.
Манай компани үйл ажиллагааг өөрсдийн ажилчид, гэрээт гүйцэтгэгчид, үйлчлүүлэгчид болон олон нийтэд аюул осолгүй байдлаар зохион байгуулж ажилласаар ирсэн. Цаашдаа бид аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хамгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.
Энэхүү эрмэлзэлд хүрэхийн тулд бид дараах зүйлсүүдийг анхааран ажилладаг. Үүнд:

-Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн менежментийн системийг боловсруулан, компанийн хэмжээнд нэвтрүүлж, үүнийг тогтмол сайжруулах
-Аливаа ажлын байрны учирч болох хор уршиг, аюулыг урьдчилан тодорхойлж, аюулыг зайлуулах боломжгүй тохиолдолд бодит байдалд нийцүүлэн эрсдлийг хамгийн бага утганд байлгах
-Ажилчдын эрүүл аюулгүй ажиллах орчныг бий болгох, үнэлэн дүгнэхэд ажилчдын оролцоог идэвхитэйгээр дэмжиж, тэдэнтэй тогтмол зөвлөлдөж байх
-“МАК” компанитай хамтран ажиллаж буй гэрээт гүйцэтгэгчид нь тус компанийн хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн шаардлага, журмыг ижил нөхцөлтэйгээр баримтлана
-Компани нь ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон үйлдвэр уурхайн аюулгүй ажиллагааны менежментийг хангахын тулд системтэй байдлаар хандаж хөрөнгө, эх үүсвэрийг шийдвэрлэж, тогтмол гүйцэтгэлийн чанарыг сайжруулахад анхаарна
-Компанийн хэмжээнд гүйцэтгэлийн хэмжээсүүдийг тодорхойлж гаргах, хүрэх зорилгыг арга хэмжээний хамт тодорхойлох бөгөөд эдгээрийг бүхий л шатны ажилчдад мэдээлэх
-Монгол Улсын болон холбогдох олон улсын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага, хууль журмуудыг баримтлах
-Компанийн ажилчид болон гэрээт ажилчдын дунд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн соёлыг нэвтрүүлэх бөгөөд ажилчид нь тогтмол аливаа ажлын байрны аюул, эрсдлийг анхаарч тухай бүрт нь мэдээлэн арга хэмжээ авч байх
-Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр хийх ажлыг ажилчдын ажлын байрны тодорхойлолтод тусган үүний дагуу ажлыг хариуцан гүйцэтгэхэд анхааран ажиллаж байна.