.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Япон Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цүтомү ТАКЕБЭ тэргүүтэй төлөөлөгчид “Монголын Алт” (МАК) компанид зочиллоо.

Мэдээ 2017 оны September дугаар сарын 13-нд нийтлэв.


2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын урилгаар Япон Улсын ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Парламентын гишүүн, ХАА-н сайдаар ажиллаж байсан, одоо Саппоро дахь Монгол Улсын Өргөмжлөлт консул, Зүүн Азийн Судалгааны Хүрээлэнгийн тэргүүн, ноён Цүтомү ТАКЕБЭ тэргүүтэй Япон Улсын төр, захиргааны болон Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид “Монголын Алт” (МАК) компанид айлчилж, компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон цаашид хамтран ажиллах тухай харилцан санал солилцов.

Ноён Цүтомү ТАКЕБЭ болон түүнийг дагалдан яваа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бєгєєд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Масато ТАКАОКА, Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч Хидэтоши ИРИГАКИ болон албаны бусад хүмүүс “МАК” компанийн бизнесийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буйг, түүнчлэн цаашид цар хүрээгээ өргөтгөсөн далайцтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглээд хувийн хэвшлийн манлайлагч компанийн хувьд хоёр орны бизнесийн байгууллагуудын үлгэр дууриал болохуйц бүтээн байгуулалт хийхийг хүсэхийн зэрэгцээ санал солилцсон төсөл, хөтөлбөрүүдийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, судалгааны ажлыг хийхээ илэрхийллээ.

Уулзалт хэлэлцээр бүтэн хоёр цаг шахуу үргэлжилж, хоёр улсын найрамдалт харилцаа, эдийн засаг, бизнесийн түншлэлийн боломж, хэтийн төлөв, Хоккайдо Монголын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, ирээдүйн хөгжлийн талаар илэн далангүй, өргөн цар хүрээтэй, туйлын үр дүнтэй яриа хэлэлцээр боллоо гэж талууд дүгнэв.