.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
ҮЕ ҮЕИЙН АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээ 2013 оны February дугаар сарын 14-нд нийтлэв.


Усан могой жилийн шинийн гуравны билэгт сайн өдрийн морин цагт “Монголын Алт” \МАК\ ХХК-ийнхан ахмадуудтайгаа золгож хүндэтгэл үзүүллээ. “МАК” компанид ажиллаж, өөрийн мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулж явсан үе үеийн ахмад буурлууд маань энэхүү арга хэмжээнд ирсэн бөгөөд усан могой жилд ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулах үйлсэд нь амжилт хүсэж, залуучууддаа сургаалиа хайрласан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд “МАК” компани болоод улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан ахмад буурлууддаа залуучууд талархан, урт удаан наслахыг хүсэн ерөөж, гарын бэлэг өгсөн. Ийнхүү жил бүр ахмадуудаа хүндэтгэн золгож, өнгөрсөн хугацааныхаа амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн ярилцаж, цаашдынхаа ажил үйлсэд амжилт авчрахыг билэгдэн ерөөдөг энэхүү арга хэмжээнд ирсэн зочид талархлаа илэрхийлж байлаа. 2013 он бол “МАК” компанийн хувьд Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засагт хувь нэмрээ оруулах уул уурхай, барилгын материалын салбарт томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн, хариуцлагатай түүхэн цаг үе учраас бид хамт олноороо нэгэн сэтгэл зорилготойгоор амжилттай ажиллах нь чухал гэдгийг ахмадууд маань хэлж, урам зоригийн үгээ харамгүй хайрласан юм.