.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu

Үл хөдлөх хөрөнгө, Аялал жуулчлал

Зорилго

“Монголын Алт” (МАК) ХХК нь Монгол Улсын барилгын салбарт загвар архитектурын шинэ дэвшил бүхий олон улсын түвшинд хүрсэн, чанартай барилга байгууламжуудыг барьж, аялал жуулчлалын салбарт дээд зэрэглэлийн өндөр чанартай үйлчилгээг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Дээрх зорилгын хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 41 давхар, олон улсын таван одтой зочид буудал, оффис, үйлчилгээний цогцолбор бүхий “МАК Цамхаг” төсөл, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй олон улсын таван одтой “Мэлхий хад” аялал жуулчлалын цогцолбор, Богд Хан уулын Залаатын аманд баригдаж буй “Залаат Бизнес Клуб” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Төслийн явц

“МАК Цамхаг” болон “Мэлхий хад” зочид буудлын цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд “HYATT INTERNATIONAL CORPORATION”-тай “Tехникийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г дөрвөн жилийн хугацаатай, “Mенежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 20 жилийн хугацаатайгаар байгуулж, төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Зураг төслийн ажлыг Америк, Итали, Англи, Сингапур, Малайз, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудын олон улсад нэр хүнд бүхий, туршлагатай 15 компани дунд тендер зарлан сонгон шалгаруулж, HYATT зочид буудлын стандарт, шаардлагын дагуу ажлын зургийг гүйцэтгүүлсэн.

Мөн “МАК Цамхаг” төслийн хүрээнд барилга угсралтын ажлын олон улсын тендерийг зарлан, БНСУ-ын “LOTTE ENGINEERING & CONSTRUCTION” компанийг сонгон шалгаруулж, 2012 онд гадсан суурийн хүрээнд барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Залаат төслийн хувьд АНУ, Сингапур, Малайз, Солонгос, Хятад зэрэг орнуудын нарийн мэргэжлийн, олон улсад нэр хүнд бүхий, туршлагатай компаниудаар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлсэн. Барилга угсралтын ажлыг 2010 онд эхлүүлсэн бөгөөд 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй.

mak setguulll

ЗАЛААТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт дээд зэрэглэлийн, өндөр чанартай үйлчилгээг нэвтрүүлэх замаар салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, Монгол улсын нүүр царайг гадаадын өндөр зэрэглэлийн зочид, төлөөлөгчдөд эерэгээр таниулан ойлгуулна.

Барилгын салбарт шинэ менежмент, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн, олон улсын түвшинд хүрсэн чанартай барилга байгууламжуудыг барьж байгуулан, гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн зочидод үйлчлэх үлгэр жишээ, тав тухтай орчинг бий болгоно.

“Залаат” цогцолбор нь олон улсын 4 одтой зочид буудлын зэрэглэлтэй, 60 орчим өндөр зэрэглэлийн зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 31 өрөөтэй, 600 гаруй хүнд үйлчлэх бололцоотой ресторан, зоогийн газар, бизнесийн төв, алжаал тайлах төв, усан сан бүхий Club House болон бие даасан 4 коттеджээс бүрдэхийн зэрэгцээ 100 орчим ажлын байр шинээр бий болгоно.

Ерөнхий харагдах байдал

Зүүн талаас

Баруун талаас

Хойд талаас

Урд талаас