.:: Монголын Алт Корпораци ::.

+976+75759700 info@mak.mn

Menu
Үндэсний Бүтээн Байгуулалтын Дээд “ТӨРИЙН ГЭРЭГЭ” шагналт Монголын Алт МАК ХХК-ийн ХИЙТ БЕТОНЫ ҮЙЛДВЭР

Мэдээ 2016 оны July дугаар сарын 06-нд нийтлэв.


Монголын Алт МАК-ийн зүгээс төслийг анх хэдэн онд Ямар судалгаанд үндэслэн эхлүүлсэн вэ?

Барилгын шинэ төрлийн материал үйлдвэрлэлийн асуудлыг тухайн үед манай Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр анх санаачилсан бөгөөд ААС-Автоклавт Хийт Бетоны төрлийн үйлдвэрийн туршлагыг Бельги улсад анхлан судлан, TOPWERK Group, HESS AAC SYSTEMS компаниудтай холбоо харилцаа тогтоож байсан юм. Улмаар төслийн судалгааны ажлыг анх 2008 оноос эхлүүлсэн бөгөөд зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэд хэдэн хувилбараар тооцоолж үзэн, түүхий эдийн дээжүүдийг Технологи нийлүүлэх компани руу илгээн бүтээгдэхүүний туршилт хийлгэсний үндсэн дээр компанийн Бодлогын Зөвлөлийн хурлаар хэлэлцэн уг төслийг анх эхлүүлэхээр шийдвэрлэж байсан.

Цаашид үйлдвэрийн хүчин чадал, нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө байгаа эсэх?

Манай үйлдвэр одоогийн байдлаар хоногт 900м3 буюу жилд 270,000м3 Евроблок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөн хоногт 1550м3 буюу жилд 465,000м3 Евроблок болон арматурчилсан ханын хавтан, хучилтын хавтан, цонх, хаалганы ялуу, хийт бетоны цавуу, гадна дотор зориулалтын шавардлага зэрэг илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх боломжтой юм. Үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөхөд шаардлагатай барилга байгууламжийн ажил эхнээсээ төлөвлөгдөж хийгдсэн бөгөөд нэмэлт тоног төхөөрөмжүүдийг оруулж ирснээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл болон хүчин чадлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндсэн түүхий эд нь юу, юу ордог вэ?

Бүтээгдэхүүнд ордог үндсэн түүхий эд нь элс юм. Элс нь нийт түүхий эдийн 60%-д нь ордог бөгөөд үлдсэн хувьд нь цемент, шохой, гөлтгөнө болон маш бага хэмжээний хөнгөн цагааны нунтгийг хий үүсгэгчээр ашигладаг. Түүхий эдийн чанар ямар байгаагаас шалтгаалаад бүтээгдэхүүний чанарт их нөлөөлдөг учир үйлдвэрт хэрэглэгдэж байгаа түүхий эдүүдийг лабораторт тогтмол шалгаж байдаг.

Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний онцлог, болон үнийн талаар мэдээлэл өгнө үү?

Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон технологийг ХБНГУ-ын TOPWERK Group –ийн HESS AAC SYSTEMS-ийн инженерууд суурилуулсан бөгөөд ингэснээр үйлдвэрт хэрэглэгдэж байгаа түүхий эдийн боловсруулалт болон бэлэн бүтээгдэхүүнийг Европ технологийн дагуу үйлдвэрлэж байна. Иймд бүтээгдэхүүний чанар маань ч гэсэн Евро стандартад нийцэж байгаа. Үнийн хувьд 1м3 D-500 нягттай Евроблок 133,500 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа.

МАК Евроблокын бусад блокоос ялгагдах онцлог давуу талыг тайлбарлана уу?

Бусад ханын дүүргэгч хөнгөн блокуудтай харьцуулахад түүний жин нь 20-60% хөнгөн тул барилгын даацыг багасгаж, барилгын суурийн зардлыг 16-25% бууруулах бололцоог олгодог.
Зүсэлтийн нарийвчлал 1,5мм-ээс хэтэрдэггүй тул өөгүй тэгш гадаргүйг үүсгэснээр барилгын ханыг тэгшлэхэд шаардагддаг шавардлагын материалын шаардлагагүй тул тус зардлыг хэмнэх бүрэн бололцоотой.
Жин, хэмжээний харьцаа, гар бариул зэрэг нь барилгын ажлыг хөнгөвчилхөөс гадна, өрлөгийн ажлын хугацааг 4 дахин бууруулдаг нь өрлөгчний цалингийн зардлыг 27%-иар бууруулах бололцоог олгоно.
Ус, чийг,хорхой шавьж болон ямар нэгэн химийн процессод идэгдэж, ялзрал явагдахгүй тул 100 болон түүнээс дээш жил барилгад ямар нэгэн суулт, гажилт, ялзрал үүсэхгүй нэгэн хэвийн бат бэхийг хадгалах бүрэн боломжийг олгодог.
Дулаан хадгалах чадвар нь Монгол орны нөхцөлийн -40°С-+40°С хэмд нэмэлт дулаалгын материалын шаардлагагүй ба энэ нь дулаалгын материалын зардлыг бүрэн хэмнэх бололцоог олгоно. Түүнчлэн дулаан хадгалах чадвар маш сайн тул бүрэн ашиглалтад орсон барилгын ашиглалтын зардал болох халаалт, цахилгааны зардлыг 40% хүртэл бууруулах бололцоог олгодог.
“Евроблок” нь 100% байгалийн эрдэст материалаас бүрдсэн ба шатдаггүй, галыг дэмждэггүй, ингэснээр барилгын бусад хэсэгт гал тархахаас хамгаалах чадвартайгаас гадна хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм.

МАК Евроблокыг амины болон нийтийн орон сууцанд хэрхэн ашигладаг вэ?

“Евроблок” хийт бетоноор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, орон сууц зэрэг иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай 3 дээш давхар бүхий каркасан барилга байгууламжийн гадна болон дотор ханын дүүргэлтэд ашиглахаас гадна 3 хүртэлх давхар барилга байгууламжид даацын ханын зориулалтаар ашиглах бүрэн бололцоотой. Манай “Евроблок”-оор баригдсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, амины болон олон нийтийн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй танилцаж болно.

001